Зөвлөгөө

Хэвийн биений юмны мөчлөг ба эм бэлгийн эсийн гадагшлалт
Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн дотор талын салст давхрага ховхорч умайн хүзүү нээгдэн үтрээгээр цуслаг ялгадас гадагшлахыг биений юм ирэх гэнэ. Энэ ялгадсын 50-75 хувь нь цус, бусад хэсэг нь салст, салиа байдаг. Анхны биений юм буюу менархе нь охидын шилжилтийн насанд (ойролцоогоор 9-17 насанд) ирэх ба харааны товгор - өнчин тархины дааврын нөлөөгөөр охидын өндгөвчнөөс бэлгийн дааврууд боловсорч ялгаран хэвийн биений юм ирэх нөхцөл бүрдэнэ.
Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 4153
Бэлгэвчийн тухай
Хувцас, цүнх үйлдвэрлэдэг Францын “LV” компани тансаг загвар, хийцийн бэлгэвч үйлдвэрлэж эхэлжээ. Уг бэлгэвчний загварыг Гүржийн зохион бүтээгч Иракли Кизириа санаачилж, ерөнхий загварыг нь гаргасан байна. Хайрцгандаа 12 ширхэг байх бөгөөд энэ нь 68 ам.доллар гэсэн үг. “LV”-ийн бэлгэвчийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон ДОХ-ын эсрэг олон улсын сангийн шинжээчид хүлээн зөвшөөрч баталжээ. Харин үнийг нь буулгах боломжгүй гэжээ.
Огноо: 2015-06-19       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 3090
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 3 хоног буюу 72 цагийн дотор жирэмслэхээс хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ.
Огноо: 2015-04-13       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 1146
Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм гэж юу вэ?
Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм нь эмэгтэй хүний өндгөвчинд үүсдэг эстроген болон прогестронтой төстэй нийлэгжүүлсэн дааврыг агуулна.
Огноо: 2015-01-29       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 725
Хөлдөөх эмчилгээний дараах хяналт
Хөлдөөх эмчилгээний дараах шархны нөхөн төлжилт нь зургаан долоо хоног орчим байдаг. Эмчилгээний дараах өдрүүдэд хэвлийн доод хэсгээр базлах, 3-4 долоо хоногийн туршид үтрээгээр усархаг болон цусархаг ялгадас гарч болно.
Огноо: 2014-12-25       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 645

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1742
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг