Оёдолтой бол яах вэ?

Огноо: 2014-11-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 974    


Хярзангийн оёдолтой байвал резинэн цагираг дээр суух, мөсөн бигнүүр тавихад өвдөлт намддаг. Мөн хярзангийн шархыг давсны хандалсан уусмалаар шавшиж угаах, бигнүүр тавих зэргээр эмчилдэг. Давсны уусмалаар угааж цэвэрлэсний дараа тэр хэсгийг хөвөн самбайгаар зөөлөн арчиж хуурай болгоно. Хуурайшуулахын тулд үс хатаагчийг хэрэглэж болно. Өвдөлт намдаах эм уулгана.

Оёдлыг хөндөж өвдөлтийг нэмэгдүүлэх, шарх бохирдуулах зэргээс хамаарч бие засахад бэрхшээл учирна. Иймээс эх баригчид хэлж тусламж аваарай. Төрсний дараах хэд хоногт өтгөн хатаж болно. Хүндээр бие засахгүй удаан байх нь өтгөн хатсаны шинж. Өтгөн хатвал шингэн сайн ууж, шинэ жимс, ногоо, талх зэрэг хоолыг сонгож хэрэглэвэл зохино.

Төрсний дараа оёдол задарч шархлаа үүсч болно. Оёдол задарвал даруй эмчийн тусламж аваарай. Шарх үүсвэл шархны дээрээс цэвэр даавуугаар дарж байгаад бие засаж, шээж болно. 7 хоносны дараа оёдлыг авдаг.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1760
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг