Биеийн галбир

Огноо: 2014-11-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 702    


Хүүхдээ хөхүүлэхэд умайн агшилт сайжирдаг. Энэ үед хэвлийн доод хэсгээр базалж болно. Амаржих газар байх үеэсээ эхлээд төрсөн эхчүүдэд зориулсан биеийн тамирын дасгалууд хийвэл зохино. Энэхүү дасгалуудыг өдөр бүр эсвэл 7 хоногт хэд, хэдэн удаа хийж болно. Эмнэлэгт байхдаа уг дасгалуудыг сурчихаад гэртээ гарсан хойноо үргэлжлүүлэн хийгээрэй. Дасгал хийснээр бие чавхрах явц түргэсч биеийн тэнхээ түргэн сэргэх нөхцөл бүрдэнэ. Мөн дасгал хийснээр сэтгэл санаа өөдрөг болж бие чийрэгжинэ. Түүнчлэн төрсний дараах үед элбэг тохиолддог давсагны үйл ажиллагааны хямралын үед биеийн тамирын дасгал хийвэл үнэхээр сайн үр дүнтэй байна. Хэрвээ та ямар нэгэн хүндрэлгүй төрсөн бол төрсний дараа 2 дахь долоо хоногоос хэвлийн булчингаа чангалах зорилгоор энгийн дасгал хөдөлгөөнийг хийж эхэлж болно.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1739
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг