Төрөлт

Огноо: 2014-11-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1738    


Төрөлт 3 үе шаттай явагддаг.

1-р үе шат

Умайн жигд хүчтэй базлалт эхэлснээс хойш хүүхэд доошилж умайн хүзүү бүрэн нээгдэнэ. Умайн агшилт буюу дуншилт төрөхөөс хэд хоногийн өмнө эхлэх ба цаашид умайн базлалтын хоорондын зай хэдэн цагаас хэдэн минут хүртэл богиносч, базлалт нь тогтмол, жигд, хүчтэй болно. 1-р үе анхны төрөгчид ойролцоогоор 10-18 цаг, давтан төрөгчид 7-10 цаг үргэлжилж эхээс ихээхэн хүч тэнхээ шаардана. Энэ үе харьцангуй удаан үргэлжилдэг тул шингэн юм ууж, хөнгөн хоол идэж болно. Базлалтын эрч хүчийг нэмэгдүүлж, төрөлтийн явцыг эрчимжүүлэхийн тулд аль болохоор хөдөлгөөнтэй байх нь зүйтэй. Хэвийн үед умайн амсар бүрэн нээгдэхэд ураг орчмын шингэн гардаг.

2-р үе шат

Умайн амсар бүрэн нээгдсэнээс хойш хүүхэд төрөх хүртэл үргэлжилнэ. 2-р үе анхан төрөгчид 1-2 цаг, давтан төрөгчид 30 минутаас 1 цаг үргэлжилнэ. Энэ үед умай маш хүчтэй базлалт өгч, гэдэсний булчин чангарч, өтгөнөө гаргаж байгаатай адил бүх хүчээрээ дүлж хүүхдээ төрүүлнэ. Энэ үед эмч, эх баригчийн үгийг анхааралтай сонсож, дүлэлт хоорондын богино хугацаанд хамраараа гүн амьсгалж, амрахыг хичээх нь зүйтэй. Хүүхдийн толгой төрмөгц та дүлэхээ больж, эх баригч, эмч нь хүүхдийн толгой биеийг алгуур төрүүлнэ.

3-р үе шат

Хүүхэд төрснөөс хойш эхэс ховхорч гадагшлах хүртэл үргэлжилнэ. Хүүхэд төрснөөс хойш 5-30 минутын дотор эхэс салж гарна. Эхэс салсны дараа бага зэрэг цус гарч болно. Эхэс салж гарсны дараагаар төрөх өрөөнд хэсэг хугацаанд эмчийн хяналтанд байж төрсний дараах тасагт шилждэг.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1771
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг