БНСУ-ын Чэйл эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Огноо: 2014-05-08       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 4383    


БНСУ-ын Чэйл эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэгтэй 2011 оноос /Cheil General Hospital & Women’s Healthcare Center/ 

  • Орчин үеийн мэс заслын арга технологийг эзэмшиж өөрийн орны эмнэлгийн практикт нэвтрүүлэх,
  • Эмчлүүлэгчдийн тодорхойгүй оношийг тодруулах, нарийн мэргэжлийн /үргүйдлийн, хавдрын гэх мэт/ тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх,
  • Эмнэлгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

Чэйл эмнэлэг нь Солонгосын хамгийн анхны, эмэгтэйчүүдийн мэргэжлийн нэгдсэн том эмнэлэг юм. Тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасаг жилд 300 мянга гаруй хүнд үйлчилдэг бөгөөд жилд 4000 гаруй тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажиллавар хийгддэг байна.

Үргүйдлийн эмчилгээний технологи, үр шилжүүлэн суулгах туршлагаараа Солонгос улсдаа тэргүүлдэг төдийгүй үүнээс гадна жилд 1000 гаруй удаа эмэгтэйчүүдийн хорт хавдрын мэс засал, умайн хорт хавдрын 100,000 гаруй тохиолдол, хөхний хорт хавдрын 40,000 гаруй тохиолдол, 3000 гаруй удаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийдэг ба эмэгтэйчүүдийн хорт хавдрын шинжилгээ хамгийн их хийдэг эмнэлэг юм. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1789
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг