Бэлгэвчийн тухай

Огноо: 2015-06-19       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 3703    


1. Метртэй бэлгэвч.  Бэлэг эрхтнээ хэмжихэд хэцүү байна уу эрчүүдээ? Тэгвэл энэ бэлгэвчийг нэг хэрэглээд үзээрэй. Таны эрхтний хэмжээг маргаангүй тогтоох цорын ганц найдвартай хэрэгсэл энэ юм шүү.


2. Классик хэлбэрийн бэлгэвч. Хүлээн авалт, оройн зоогонд уригдсан жентелмэн та шөнийг ч гэсэн жентелмэн маягаар өнгөрөөмөөр байгаа биз. Яг танд тохирсон бэлгэвч бол энэ. Классик хэлбэрийн сексийг эрхэмлэгчдэд зориулсан костьюмтай энэхүү бэлгэвч бүсгүйчүүдэд гүн сэтгэгдэл үлдээдэг байна.

3. Обама бэлгэвч. Эдийн засгийн хямралыг даван туулахад гурван ам.доллараар худалдаалагдаж байгаа Обама бэлгэвч хамгийн их нөлөө үзүүлжээ. Гэхдээ Обама бэлгэвч шударга ёсыг эрхэмлэгчдэд зориулагдсан байна. Хэрэв Обамаг дэмждэггүй, хуучныг эрхэмлэгч бол Мак Кэйн бэлгэвчийг болон үр хөндөлтийг эсэргүүцдэг бол Сара палин бэлгэвч хэрэглэхийг АНУ-ын бэлгэвч хэрэглэгчид санал болгож байна.  


4. Хар залуутай “үзмээр” байна уу бүсгүйчүүдээ?

Хүсч байгаа бол заавал хар арьст залуу хайх хэрэггүй. Энэ хар бэлгэвчийг хэрэглээрэй. Содон мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.

5. Шотланд Вискитэй бэлгэвч. Дотны хүнтэйгээ хэрэглэхэд тохиромжтой бэлгэвч.


6. Хүчирхийллийн эсрэг бэлгэвч.

Өмнөд Африкт хүчингийн хэрэг хамгийн их гардаг ажээ. Тиймээс Өмнөд Африкийн иргэн, хатагтай Соннет Эххлер эрчүүдийг хашраах зорилготой хүчирхийллийн эсрэг нэгэн бэлгэвчийг зохион бүтээжээ. Уг бэлгэвч нь дотор талдаа хөрөөний шүд мэт арзгартай юм байна. Бэлгэвчийг нэг угласан л бол тайлах аргагүй бөгөөд тайлах гэж оролдох юм бол бэлэг эрхтний гадна талын арьсыг урж гэмтээдэг ажээ.

7. Үе үе түүхийг эргэн сөхөх ч зүгээр шүү. Хэрэв түүхээ судлахыг хүсвэл динозаврын бэлгэвчийг санал болгож байна. 2.50 паундын үнэтэй энэ бэлгэвчийг хэрэглэсэн хүмүүсийн 100 хувийн сэтгэл ханамж авсан гэнэ.


8. Хувцас, цүнх үйлдвэрлэдэг Францын “LV” компани тансаг загвар, хийцийн бэлгэвч үйлдвэрлэж эхэлжээ. Уг бэлгэвчний загварыг Гүржийн зохион бүтээгч Иракли Кизириа санаачилж, ерөнхий загварыг нь гаргасан байна. Хайрцгандаа 12 ширхэг байх бөгөөд энэ нь 68 ам.доллар гэсэн үг. “LV”-ийн бэлгэвчийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон ДОХ-ын эсрэг олон улсын сангийн шинжээчид хүлээн зөвшөөрч баталжээ. Харин үнийг нь буулгах боломжгүй гэжээ.
 

9. Адал явдалд дуртай залууст зориулсан энэхүү буун гэртэй бэлгэвч залуусын анхаарлыг татаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа ажээ.

10. Тоглоомон бэлгэвч.

Хүүхдийн тоглоом шиг хөөрхөн харагдаж байгаа биз. Гэхдээ энэ бол тоглоом биш тоглоомон бэлгэвч. Тоглоом бүр өөр хэлбэртэй болохоор эмэгтэй хүнд өгөх таашаал өөр гэсэн үг. Харин ямар бэлгэвчийг сонгох нь бүсгүйн шунал тачаал л мэдэх хэрэг болохоор ямрыг нь хэрэглэхээ ярилцаж байж сонгоорой залуусаа.

11. Эрэгтэй бэлгэвч ямар хэмжээтэй вэ? Олон улсын хэмжээнд 2 төрлийн хэмжээтэй бэлгэвчийг хэрэглэж байна. Урт нь ижил боловч өргөн ба нарийн 2 янз байдаг. Өргөн бэлгэвч- Өргөн нь 51-54мм. Африк, Европ, Латин Америк, Арабын орнууд болон Хойд Америкт нэлээд дэлгэрсэн. Нарийн бэлгэвч- Өргөн нь 47-50мм. Азийн орнуудад түгээмэл байдаг. Гэхдээ бэлгэвчийн хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир нь байдаг.

Эмэгтэй бэлгэвчийн талаар Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалах зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полиуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай.

Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориүлагдсан бөгөөд том буюу гадна цагираг нь бэлэг эрхтний гадна байрлаж бэлгэвчийг үтрээ рүү мултарч орохоос хамгаалдаг. Эмэгтэй бэлгэвч нь зориулалтын тосоор тослогдсон байдаг бөгөөд нийлэг эдээр хийгдсэн тул шаардлагатай үед тосон болон усан суурьтай ямар ч тосоор тосолж болно. Эмэгтэй бэлгэвч нь элдэв үнэргүй бөгөөд ямар нэгэн харшил үзүүлдэггүй. - Эрэгтэй бэлгэвчтэй адил зөвхөн 1 удаа хэрэглэнэ. - Эмэгтэй бэлгэвчийг эрэгтэй бэлгэвчтэй хамт зэрэг хэрэглэж болохгүй.

Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэх заавар:

  1. Бэлгэвчний уутыг сумны дагуу дээрээс нь доошоо чиглэлд задалж бэлгэвчийг гаргана.
  2. Хэвтэх, өвдгөө салган суух, эсвэл зогсоод нэг хөлөө сандал дээр тавих гэх мэтээр өөртөө тохиромжтой байрлалыг олно.
  3. Бэлгэвчний дотор цагирагийг гурван хуруугаараа хавчиж үтрээ рүү оруулна.
  4. Долоовор болон дунд хуруугаа бэлгэвчийн дотор хийж дотор цагирагийг аль болох гүн хийнэ.
  5. Гадна буюу том цагираг нь гадна бэлэг эрхтэн дээр байрлана.
  6. Шодой нь бэлгэвч дотор зөв орж байгааг шалга.
  7. Үрийн шингэн ялгарсны дараа гаднах цагирагийг барьж бэлгэвчийг мушгин авна.
  8. Цаасанд боож хогийн саванд хийнэ. Жорлонд хийж болохгүй.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 69
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг