Батганаас яаж салах вэ?

Огноо: 2012-02-16       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 654    


Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

Цэвэрлэж, сайтар угаасан түүхий төмсийг ногоо үрэгчээр үрнэ. 100гр төмсөн дээр зөгийн бал цайны халбагаар нэг удаа хийж сайтар хутгана. Бэлэн болсон түрхлэгээ марлин дээр 1см-ээс доошгүй зузаантай түрхэж нүүрнийхээ батгатай хэсэгт тавьж бинтээр бооно. 2 цагийн дараа уяагаа тайлаад нүүрнээсээ болгоомжтой хуулж авна. Ийм аргыг өдөрт хэд хэдэн удаа давтан хийж болно.

Батгаа цэвэрлэхдээ нэг стакан ус буцалган шар дэрний навч нунтаглан нэг хоолны халбагыг хийж таглан 30 минут байлгана. Дараа нь цайны халбагын талаар нэг зөгийн бал хийж хутгаад бүлээнээр нь өдөрт 2-3 удаа нойтон жин тавих буюу шавшина.

Батгатай тэмцэхэд яагаад хөдөлгөөн болон нарны гэрэл тус болдог вэ?

Идэвхтэй хөдлөх, биеийн тамираар хичээллэх нь зөвхөн цусны судасны системийн ажиллагаанд төдийгүй хөлс ялгарахад ч түлхэц болдог. Бие организмаас гарах хөлстэй хамт шаар шавхдас бас ялгардаг. Нарны туяа нь давсалсан устай хослоод батгыг хатааж арьс өөрөө сэргэхэд нь дөхөм болдог.

Эмийн сангаас та угаалганд зориулсан далайн давс худалдаж аваад усанд орохдоо усандаа хийж хэрэглэж болно. Энэ ч бас далайн усанд орж буй адил сайхан тус болно.

Батга арилгахад өөр юу тус болох вэ?

Өдөр болгон хоёр литр ус, шүүс эсвэл өвсний цай ууж байгаарай. Энэ нь бие организмаас шаар шавхдас гарахад дөхөм болно.

Гоо сайхнаа хадгалъя гэвэл ямар хоол хүнс хэрэглэх вэ?

  • Үсэнд – А, В2, В6, F, H;
  • Нүдэнд – А, В2
  • Шүдэнд – E, D
  • Хумсанд – A, D, C
  • Арьс болон бүх бие организмд A, B, B12, E, F витаминууд сайн нөлөө үзүүлдэг.

Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагддаг вэ?

А витамин: Элэг, өндөг, загас, аарц, сүү, жимс, лууван, улаан лооль

В витамин: Элэг, сүү, өндөг, дрож, улаан буудай, вандуй

В2 витамин: Сүү, аарц, өндөг, гахайн мах

В6 витамин: Элэг, бөөр, тархи, гадил жимс, үзэм, чавга

С витамин: Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо, өнгөт байцаа, ногоон вандуй

D витамин: Элэг, загас, өндөгний шар, мах, ургамлын тос

E витамин: Сүү, улаан буудай

F витамин: Хатаасан жимс

H витамин: Элэг, мөөг, самар, шоколад, сүү 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1768
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг