Крио эмчилгээ

Огноо: 2015-06-19       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 976    


Крио эмчилгээ хийх шалгуур

  1. Үүсвэр нь бүхэлдээ эктоцервикс дээр байрлаж үтрээ эндоцервикс рүү ороогүй байх
  2. Үүсвэр нь бүхэлдээ харагдахуйц байх
  3. Үүсвэр нь хамгийн том хэмжээтэй /2,5см/ крио хошуунаас бага эсвэл крио хошууны ирмэгээс 2 мм-ээс ихгүй байх
  4. Нэвчдэс хавдар үгүй
  5. Эмэгтэй жирэмсэн бус байх
  6. Амаржсан бол төрсний дараах 3 сарын доторх хугацаанд
  7. Бага аарцгийн үрэвсэлт өвчингүй

Крио эмчилгээ нь хөлдөөх-гэсгээх гэсэн дараалсан 2 давтамжтай, давтамж бүр 3 минут хөлдөөх 5 минут гэсгээх горимтой. Эмчилгээг хийхдээ заавал цаг харж хийнэ. Мөсөн бөмбөлгийн зах нь крио хошууны ирмэгээс 4-5 мм илүү гарч үүссэн бол үүнийг хангалттай хөлдөөлт үүссэн гэж үзнэ. Ийм тохиолдолд 5 мм гүнд хөлдөлт үүссэн байдаг. Ажиллаврын турш крио хошууг эктоцервикстэй сайтар нийлүүлэн, хөдөлгөөнгүй барьж байх нь хамгийн чухал. 2 дахь удаагийн 3 минутын хөлдөөлт хийсний дараа крио хошууг умайн хүзүүнээс хэсэг хугацаанд салгалгүйгээр барьж бүрэн гэсгээх хэрэгтэй. Гэсгээлт дуусаж крио хошуунд үүссэн мөс бүрэн арилсны дараа хошууг зөөлөн эргүүлэн авна. Мөс бүрэн хайлаагүй үед хошууг авах оролдлого хийж болохгүй. Хошууг авч цус гарч байгаа эсэхийг шалгана.



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 473
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг