Шээс дамжуулах замын халдвар

Огноо: 2019-05-24       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан:    


Шээс дамжуулах халдвар гэж юу вэ?


Шээс дамжуулах тогтолцоо гэж юу вэ?

Шээс дамжуулах тогтолцоонд бөөр (шээсийг шүүнэ), шээлүүр, давсаг (шээсийг хуримтлуулна) ба шээсний сүв (давсагнаас шээс гадагшлуулах сүв) орно. Хэвийн үед эдгээр шээс дамжуулах тогтолцоонд нян ордоггүй. Шээс дамжуулах тогтолцоонд нян орсноор үржиж, шээсний замын халдварыг үүсгэх боломжтой. Ихэнх халдвар давсганд үүснэ.

Шээс дамжуулах замын халдвар

Шээс дамжуулах замын халдвар – хамгийн өргөн тархсан халдварын нэг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 50% нь амьдралдаа ядаж нэг удаа шээс дамжуулах замын халдвараар өвдсөн байдаг.

Шээс дамжуулах замын халдвар нь давсагны үрэвсэл /цистит/, эсвэл илүү хүнд бөөрний үрэвсэл /пиелонефрит/ байдаг. Ихэнх өвчтөнд цистит нь хүндрэлгүй явагдаж антибиотикийн богино курсээр эмчлэгддэг.

Эмэгтэйчүүдийн шээсний сүв богино, анус /нян ихтэй/ шээсний сүвний хоорондох зай ойрхон байдаг учраас цистит нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог. Эдгээр хүчин зүйлс нь давсганд нян нэвтрэх боломжийг нөхцөлдүүлдэг.

Ихэнхдээ циститийг гэдэсний савханцар /E.coli/ гэж нэрлэгддэг нян үүсгэдэг ба энэ нян нь баасанд илэрдэг байна. Гэдэсний савханцар нь анус хэсгээс шээсний сүв ба давсаг / ховор тохиолдолд бөөр/ руу хялбархан шилжилж халдвар үүсгэх шинж чанартай байдаг. Ийм шинж чанарт мөн гэдэсний савханцрын шээсний сүв ба давсагны салст бүрхүүлд бэхлэгдэх чадвар хамаарагдана.

Халдвар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс

  • Биологийн хүчин зүйл
  • Төрөлхийн өөрчлөлт
  • Шээс дамжуулах замын бөглөршил
  • Анамнезд шээсний замын халдвараар өвчилсөн байдал
  • Чихрийн шижин
  • Шээсээ барьж чадахгүй байх
  • Бэлгийн идэвхтэй амьдрал
  • Бэлгэвч эсвэл спермицид хэрэглэх
  • Нянгийн эсрэг бэлдмэлийн хэрэглээ /антибиотик/

Циститийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Цистит-давсагны үрэвсэл, ихэвчлэн гэдэсний савханцраар үүсгэгддэг бөгөөд зохистой эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт хийхгүй үед дахих хандлагатай эмгэг.

Цистит юугаараа аюултай вэ?

Дахилтаараа.  Өвчтний тал хувьд нь жилд 3 ба түүнээс олон удаа дахидаг. Циститийг зөвхөн эмчлэх биш мөн дахилтаас урьдчилан сэргийлэх нь чухал.

Циститийн эмчилгээ

Эмчилгээний үндэс-антибиотикыг богино хугацааны курсээр хэрэглэх. Ихэвчлэн эмчилгээ эхэлснээс 1-3 хоногийн дараа шинж тэмдэг арилдаг. Халдварыг бүрэн устгахын тулд нянгийн эсрэг бэлдмэлийг бүтэн курсээр хэрэглэх нь чухал.

Циститээс урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Дахилтат циститтэй эмэгтэйчүүд дараах зөвлөмжийг дагах хэрэгтэй:

  • Эхний ээлжинд их хэмжээний шингэн уух хэрэгтэй.
  • Дахилтат циститтэй эмэгтэйчүүд бэлгийн харьцааны дараа шууд шээж байх хэрэгтэй.
  • Жирэмслэхээс сэргийлэх зорилгоор диафрагм ба спермицид хэрэглэхээс татгалзах
  • Дархлаа дэмжих идэвхтэй урьдчилан сэргийлэлтийг хийнэ.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1153
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг