Эмэгтэйн бэлэг эрхтний сүрьеэ

Огноо: 2019-04-12       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан:    


Эмэгтэйн бэлэг эрхтний сүрьеэ нь хоёрдогч сүрьеэгийн нэг хэлбэр бөгөөд харьцангуй ховор тохиолддог. Халдварын анхдагч голомтоос үүсгэгч цус тунгалагаар дамжих, зэргэлдээх эрхтнээс нэвтрэх замаар тархана. Сүрьеэгийн савханцар эмэгтэйн үрийн хоолойд (90-100%) халдварладаг бол эндометрийн сүрьеэ (50-60%) өндгөвчний сүрьеэ (20-30%) умайн хүзүүний сүрьеэ (5-15%) бэлгийн уруул ба үтрээний сүрьеэ (1-2%) тохиолдоно.

Нийт тохиолдлын 10-15% нь эмнэлзүйн илрэлгүй байдаг. Ихэвчлэн бага зэргийн халууралт, жин алдах, ядрах, сульдах зовууриуд илрэх бөгөөд үзлэгт 20% нь өндгөвч, үрийн хоолой хатуурч зузаарсан байж болно. Жирэмслэлт ихэвчлэн хэвийн боловч зулбах эрсдэл өндөр байна.

Зовуурь

  • Үргүйдэл
  • Биений юмны мөчлөгийн хямрал
  • Аарцаг бүсэлхийн өвдөлт
  • Үтрээнээс ялгадас гарах
  • Хэвлийн доод хэсэгт голомт мэдрэгдэх
  • Умайн гадна жирэмслэлт
  • Зулбалт

Оношилгоо

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цээжний рентген
  • Туберкулины сорил
  • Эндометрийн хусам шинжлэх
  • Эдийн шинжилгээ
  • Өсгөврийн шинжилгээ
  • Гялтангийн шингэнийг шинжлэх
  • Гялтангийн эдийн шинжилгээ, өсгөврийн шинжилгээ
  • Гистерсальпингографи
  • Хэт авиан шинжилгээ (ЭХО)
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Дурангийн шинжилгээ
  • Умайн хөндийн дурандах шинжилгээ
  • Давсаг дурандах
  • Ийлдсийн бусад шинжилгээ

Ялган оношилгоо

  • Өндгөвчний уйланхай, өргөн холбоосны уйланхай
  • Аарцгийн үрэвсэлт өвчин
  • Умайн гаднах жирэмслэлт
  • Умайн хүзүүний өмөн
  • Өсвөр насны менорраги, цэвэршилтийн дараах цус алдалт
  • Мөөгөнцрийн халдвар болон саркойдоз

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1782
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг