2018 оны эхчүүд, эмэгтэйчүүдийн тоон үзүүлэлтээс

Огноо: 2019-04-12       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын тоо 3 238 479 болж өссөн ба өмнөх оны хүн амын тооноос 60 580-аар нэмэгдсэн бөгөөд нийслэл хотод 1 399 094 хүн ам амьдарч байна. Нийт хүн амын 1 591 848 нь эрэгтэй, 1 646 631 нь эмэгтэйчүүд байна.

Төрөлт

2018 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 40 373 эх амаржсанаас 40 703 хүүхэд амьд төрсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 258 төрөлтөөр буюу 5.9 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 13 412 нь буюу 51,1 хувь эрэгтэй, 12 818 нь буюу 48,9 хувь нь эмэгтэй хүүхэд төрсөн ба амьд төрсөн хүүхдийн 2.8 хувь нь 2 500 граммаас бага жинтэй, 0.5 хувь нь төрөлхийн гажигтай төржээ.

Амьгүй төрөлтийн 264 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьгүй төрөлт Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт хотын дунджаас өндөр байна.

Жирэмсний хяналт

Жирэмсний хяналтад нийт 39 343 эмэгтэй хамрагдсаны эрт үе буюу эхний 3 сартайдаа 88.5 хувь, 4-6 сартайдаа 10.3 хувь, 7 ба түүнээс дээш сартайд 1.2 хувь нь тус тус хамрагдсан байна.

Шинээр хяналтанд орсон нийт жирэмсэн эхчүүд 100.0 хувь цусны ерөнхий шинжилгээнд хамрагдаж 2.7 хувь нь цус багадалттай, 99.5 хувь нь БЗДХ-ын шинжилгээнд хамрагдаж 1.4 хувьд нь трихомониаз, 0.2 хувьд нь заг хүйтэн, 1.9 хувьд нь тэмбүүгийн өвчлөл илэрсэн байна.

Бэлгийн замаар дамжих халдвар

Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6 903 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 30.1 хувийг эзэлж байна. Нийт өвчлөлийн 28.1 хувийг заг хүйтэн, 40.7 хувийг тэмбүү, 31.2 хувийг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү 320-оор тус буурч, заг хүйтэн 169, трихомониаз 134-өөр тус тус нэмэгдсэн байна. Тухайн сард төрөлхийн тэмбүүгийн 7, нийт 38 тохиолдол бүртгэгдсэн байна. /амаржих газар-7, дүүргийн ЭМТ-3, ЭХЭМҮТ-25, ХӨСҮТ-3/. Тогтмол хаягаар нь авч үзвэл: Баянзүрх 8, Сонгинохайрхан 6, Чингэлтэй 4, Багахангай 2, Сүхбаатар 1, Хан-Уул 1, Баянгол 1, Багануур 1, орон нутгийн харьяалалтай 14 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол бүртгэгдсэн байна.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1756
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг