Умайн их биеийн эндометриоз буюу аденомиоз

Огноо: 2019-01-07       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Аденомиоз гэдэг нь умайн салст давхрага ( умайн дотор талын давхрага) булчинт давхрага руу нэвчиж ургахыг хэлнэ. Энэ хэсэгт биений юмны мөчлөгийн үед умайн салстад явагдах мөчлөгт процесс мөн адил явагдана. Сар бүр мөчлөгт процесс явагдсаны улмаас умайн булчинт давхрага хөөж хавагнан томорч, мэдрэлийн төгсгөлүүд дарагдан цус харвалтууд үүсч, булчинт давхрага зузаарна.

Нийт эмэгтэйчүүдийн 60-70 %-д аденомиозын тохиолдоно. Ихэвчлэн 30- аас дээш насанд оношлогддог ба 50% нь шинж тэмдэггүй явагдаж болдог.

Шалтгаан:

  • Төрөлт
  • Үр хөндөлт, умайн хөндий
  • Кесарево мэс засал
  • Миомын зангилаа авах мэс засал
  • Умайн салстын үрэвсэл
  • Умайд ерөндөг тавих

Шинж тэмдэг:

  • Биений юмны мөчлөг алдагдах
  • Биений юм өмнө болон биений юм ирэх үе, дууссаны дараах хэд хоногт хэвлийн доод хэсэг, бүсэлхий орчмоор өвдөх
  • Биений юмны дараа хар хүрэн ялгадас гарах, мөчлөгийн дунд үед “мажушего” шинжтэй ялгадас гарах
  • Бэлгийн харьцааны үед өвдөлттэй байх
  • Үргүйдэл, дутуу төрөлт

Оношилгоо:

  • Эмэгтэйчүүдийн үзлэг
  • ЭХО
  • МРТ
  • Гистерскопи

Эмчилгээ:

  • Эмийн эмчилгээ
  • Мэс засал эмчилгээ

Хүндрэл:

  • Хурц болон архаг цус багадалт
  • Процесс бусад эд эрхтэнд тархсанаас гарах хүндрэлууд (гэдэсний түгжрэл, цээжний хөндийд цус хурах)
  • Хорт хавдарт шилжих

Урьдчилан сэргийлэх:

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдол эрт эмчид хандах, үр хөндөлт хийлгэхгүй байх, хүсээгүй жирэмслэлтээс зайлсхийх нь чухал.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1162
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг