Д ВИТАМИН ГЭЖ ЮУ ВЭ?

Огноо: 2018-11-02       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан:    


Бид Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр витамин Д-ийн рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Тэгэхээр витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай юм. Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:

  • Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д нийлэгжих замаар,
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
  • Эмийн бэлдмэлээр буюу гаднаас авах. Ингэхдээ витамин Д-ээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар авна.

Д ВИТАМИН ДУТАГДСАНААР ЯМАР ЭМГЭГ ҮҮСЭХ ВЭ?

Мөсөн уулын зөвхөн 10-хан хувь нь буюу оройн хэсэг нь далайн мандал дээр харагддаг, үлдсэн хэсэг нь усныхаа гүнд байдаг гэдэг. Яг үүн шиг Д витамины дутагдлын хамгийн тод харагддаг сөрөг үр дагавар бол рахит юм. Харин үүний цаана зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бий.

Юм бүхэн хэмжээ хязгаартай гэдэг. Тэгвэл Д витамины илүүдэл нь дутагдалтайгаа яг ижилхэн шинж тэмдгээр илэрдэг байна.

Д АМИНДЭМИЙН ДУТАГДЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Наранд хангалтгүй гардаг буюу зохиомол гэрэлтүүлэг дор их ажилладаг хүмүүс,
  • 50-аас дээш насныхан,
  • Д аминдэмийн дутагдалтай ээжээс төрсөн нярай,
  • Нэмэгдэл сүү тэжээл (Д витаминаар баяжуулсан эсвэл жирийн) өдөрт 2-с бага аягыг уудаг хүүхдүүд,
  • Өвлийн улирал зонхилсон хойд бүс нутагт амьдардаг хүмүүс Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

Эдгээрээс харахад Улаанбаатарт амьдарч буй иргэдийн дийлэнх нь Д витамины дутагдалтай байх өндөр магадлалтай. Тэгвэл хүүхдүүдээ болон өөрийгөө Д витамины дутагдалтай эсэхийг хэрхэн мэдэх вэ. Цусны шинжилгээгээр Д витамины түвшинг тодорхойлдог. Дэлхий нийтэд хүний биед байгаа витамин Д-ийн хэмжээг дараах 4 түвшинд хуваасан байдаг.

  • Дутагдалтай <10ng/ml
  • Хангалтгүй 10-30ng/ml
  • Хангалттай 30-100ng/ml
  • Хордуулах хэмжээнд >100ng/ml

Манай орны хувьд нарнаас Д витамин авах хугацаа богино, агаар бохирдол ихтэй учир 50 болон түүнээс дээш хэмжээнд очиж байж хэвийн гэж хэлж болох хэмжээнд гэж үздэг байна. Олон улсын судалгаанаас харахад дэлхийн хүн амын 50-аас илүү хувь нь Витамин Д-ийн дутагдалтай байна гэж үзжээ.

Мөн Д витамины дутагдалтай жирэмсэн эмэгтэйгээс төрсөн хүүхэд мөн л энэ төрлийн аминдэмийн дутагдалтай төрдөг аж. Тиймээс эхчүүд жирэмсэн байхдаа ч Д аминдэмийг хэрэглэж байхыг мэргэжлийн эмч зөвлөж байна. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 459
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг