Цэвэршилт гэж юу вэ?

Огноо: 2018-11-02       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Биений юм ирэхгүй болж, бүр мөсөн зогсохыг цэвэршилт гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний өндгөвчинд үр тогтох өндгөн эсийн нөөцгүй болж, үр тогтож жирэмслэж чадахаа больж , нөхөн үржихүйн үе шат төгсөж, нөхөн үржихүйн дараах хүүхэд төрүүлдэггүй үе шат эхэлнэ гэсэн үг. Цэвэршихэд шилжих үе шатанд өндгөвчнөөс ялгарах даавар аажим буурсаар эцэст нь биений юм бүр мөсөн ирэхгүй болдог.

Цэвэршихэд шилжих үе гэж юу вэ?

Цэвэршихэд шилжих үед цэвэрших хүртэлх бөгөөд цэвэршсэний дөнгөж дараах бүх үе хамрагдах бөгөөд ойролцоогоор 1-5 жил үргэлжилдэг. Үйлдвэржсэн бөгөөд хөгжингүй улс оронд дунджаар 47,5 орчим наснаас цэвэршилтийн шинж тэмдэгүүд илэрч эхэлдэг нь ажиглагдсан ба эмэгтэй бүрт харьцангуй өөр өөр наснаас янз бүрийн шинж тэмдгүүдээр илэрнэ. Цэвэршилт дунджаар 51 насанд явагддагаас харахад цэвэршихэд шилжих үе нь ойролцоогоор 45-аас 55 насанд үргэлжилдэг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл , биений юмны мөчлөгт өөрчлөлт орсон ажиглагдаж , шинж тэмдгүүд илэрч эхэлснээс хамгийн сүүлийн биений юм хүртэлх хугацааг цэвэршихэд шилжих үе гэж ойлгож болно. Гэхдээ зарим хүмүүст шилжилт арай урт буюу 5-7 жил үргэлжилж болно.

Цэвэршихэд шилжих үед дааврын өөрчлөлт гардаг уу?

Эмэгтэйн хэвийн явагдах биений юмны мөчлөгийн явцад ЭСТРОГЕН ба ПРОГЕСТЕРОН гэх үндсэн даавар ялгардаг. Эдгээр хоёр даавар нь өндгөвчин дэх өндгөн эсийн цэврүүг хүрээлдэг эсүүдэс нийлэгжин ялгарч байдаг. Эстроген нь өндгөн эсийн боловсрох явцад давамгайлж ялгардаг ба умайн салстыг зузааруулах үүрэгтэй.

Прогестерон дааврын түвшин нь өндгөн эс ялгарснаас хойш ихэсч, жирэмсэлсэн тохиолдолд үр хөврөл өсөх нөхцлийг бүрдүүлэх , жирэмслээгүй бол умайн салстын хэт өсөлтийг хянах үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг ургамлын өсөлтөөр өсөлтөөр жишээ болгон тайлбарлавал, эстроген дааврыг бордоотой ижил ижил гэж ойлгож болно. Умайн салстыг өсч хөвсийхэд эстроген даавар бордоо төст байдлаар нөлөөлдөг бол , эсрэгээрээ прогестерон даавар нь умайн салстын эсийн хуваагдал , өсөлтийг зогсоодог өвсний хадууртай төстэйгээр үйлчилдэг. Цэвэршихэд шилжих үед эстроген даавар хэлбэлзэн давамгайлах хэлбэрээр ялгарч байхад прогестерон дааврын хэмжээ хэлбэлзэх , буурах , цаашилбал хангалтгүй байдгаас умайн салст хяналтгүй , хэт ургалт болох нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөө хэлбэл ,энэ үед умайн салт их хэмжээгээр ургаж хөвсийснөөс биений юм их хэмжээтэй ирдэг болно гэсэн үг. Үүгээр цэвэршихэд шилжих үеийн биений юм их хэмжээтэй ирэхийг тайлбарлаж болно. / хэт их эстроген , хангалтгүй прогестерон/ . цаашид өндгөн эсийн тоо цөөрсөөр , эстроген дааврын түвшин аажим буурч , умайн салст нимгэрэх, өндгөн эс боловсрох нь удааширч ялгарахгүй болох нь цэвэршилт дөхөхөд биений юм багасч , алгасч байгаад эцэст нь зогсдогийн шалтгаан юм. Биений юм ирэхээ больж , биений юм хаагдсанаар эстроген дааврын дутмагшлын үе эхэлдэг.

Цэвэршихэд шилжих үед ямар шинж тэмдгүүд зонхилон илрэх вэ?

Дааврын түвшин хэлбэлздэг болсноос бие махбодийн болон сэтгэл зүйн олон шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Эмэгтэйы хүн бүрт цэвэршихэд шилжих үе харилцан адилгүй мэдрэгддэг ба даавруудын хэлбэлзлийн үүдэлтэй дараах шинж тэмлгүүд дангаар буюу хавсарсан хэлбэрээр илэрч болно.

Прогестерон дааврын дутмагшил

Биений юмнны мөчлөг, ирэх хэмжээнд гарах өөрчлөлтүүд

  • Мөчлөг богиносох
  • Биений юм их хэмжээтэй ирэх
  • Биений юм ирэхээс өмнө цусархаг ялгадас гарах

Биений юм ирэхийн өмнөх хам шинж / цэвэршихээс өмнөх шатанд ихэвчлэн илүү тод илэрдэг болно.

  1. Зан араншин тогтворгүй байх
  2. Халуу оргих
  3. Сэтгэл гутрал
  4. Анхаарал богиносох, сарних
  5. Уур уцаартай болох
  6. Сэтгэл түгших
  7. Толгой өвдөх

Эстроген давамгайлах шинж тэмдэг

Биений юмны мөлөг, ирэх хэмжээнд гарах өөрчлөлтүүд

  1. Биений юм хэт их хэмжээгэр ирдэг болох
  2. Биений юм хэт олон хоногоор ирэх
  3. Хэт ойрхон ирдэг болох мөчлөг тогтворгүй болох
  4. Хөх эмзэглэх томрох
  5. Хэвлийгээр дүүрэх
  6. Толгой өвдөх
  7. Жин нэмэх
  8. Үтрээний ялгадас өөрчлөгдөх

Эстроген дутмагшлын шинж тэмдэг

  • Халуу оргих , шөнө хөлрөх, халуунд тэсвэргүй болох
  • Нойргүйдэл
  • Ядрах
  • Үтрээ хуурайших
  • Толгой өвдөх

Дээрх шинж тэмдгүүд олонх эмэгтэйд тохиолддог ч бүгдэд нь заавал илрээд байхгүй. Гэхдээ л танд гарч буй шинж тэмдэг, зовууриуд зарим эрсдэлт эмгэгийн илрэл байж болох тул мэргэжлийн эмчид хандаж тодруулах нь зүйтэй.

Ямар тохиолдолд эмчид хандах нь зүйтэй вэ?

Цэвэршихэд шилжих үед умайн эмгэг цус алдалт /УЭЦА/ олон эмэгтэйд тохиолдоно. Хэвийн биений юмны ирэх давтамж өөрчлөгдөж, хэмнэл нь тогтворгүй болж, ирэх хэмжээ болон үргэлжлэх хугацаа эрс өөрчлөгдөхийг умайн эмгэг цус алдалт /УЭЦА/ гэж тодорхойлно. Биений юмны мөчлөгт өөрчлөлт гарах нь ихэнх тохиолдолд хорт үр дагавар дагуулдаггүй ч шалтгааныг тодруулах нь нэн чухал.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 112
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг