Жирэмсэн үеийн өтгөн хаталт гэж юу вэ?

Огноо: 2018-06-05       Бэлтгэсэн эмч: Л.Хулан       Уншсан:    


Шалтгаан нь юу вэ?

Ерөнхийдөө санаа зоволт, стресс, хөдөлгөөний дутагдал, бага хэмжээний ислэг идэх зэргээс үүдэн жирэмслэлтийн хугацаанд өтгөн хаталт үүсдэг. Жирэмсний даавар нарийн, бүдүүн гэдэсний булчинг амрааж гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг. Гэдэсний хөдөлгөөн удааширснаас ходоод гэдсэнд хоолны агууламж илүү удаан хугацаагаар агуулагддаг. Эх, хүүхдэд шаардлагатай хоол хүнс, нэмэлт тэжээлийг хангалттай хэмжээгээр шимэгдүүлэхийн тулд гэдэсний хөдөлгөөнийг удаашруулдаг байна. Өдрөөс өдөрт томорч байгаа умай нарийн, бүдүүн гэдэсний орон зайг эзэлснээр гэдэсний хэвийн гүрвэлзэх хөдөлгөөнийг давхар хязгаарладаг. Мөн төмрийн бэлдмэл өтгөн хатахад хүргэдэг боловч жирэмсний хугацаанд төмрийн бэлдмэл хэрэглэхгүй байх нь эсрэгээрээ эх хүүхдийн эрүүл мэндэд аюултай юм.


Ямар арга хэмжээ авах вэ?

ИСЛЭГ ИХТЭЙ ХҮНС ИД: Ислэг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд болох бүхэл үрийн гурил будаа, талх, нарийн боов, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй. Шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, заримдаа хатаасан жимс идэх. Ногоон өнгөтэй хүнсний ногоо ахиухан хоол хүнсэндээ хэрэглээрэй!

ХАНГАЛТТАЙ ШИНГЭН УУ: Өдөрт 8 аяга шингэн зүйл уух. Шингэн зүйл өдөр бүр ууснаар гэдэсний дамжуулах үйл ажиллагааг сайжруулахаас гадна баасыг зөөллөдөг. Жимсний шүүс, ялангуяа чавганы шүүсийг эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамгийн түрүүнд зөвлөдөг. Түүнчлэн рашаан, бүлээн усыг нимбэгтэй уухыг зөвлөдөг. Эдгээр нь гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, явах үед гэдэсний агшилтыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг.


ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ: Жирэмсний хугацаанд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Зүгээр л 10 минут алхахад хүртэл тустай байдаг бөгөөд алхаж явах үедээ үзэм, самар, чавга гэх мэт зүйлсийг идээд явахад зугаатай шүү дээ. Хоол идсэний дараа аль болох суултуур дээр сууж өтгөнөө гаргаж байвал аяндаа тархи дадал үүсгэдэг.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1161
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг