Жирэмслэлт

Огноо: 2018-06-04       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Жирэмслэлт бол өвчин эмгэг биш бөгөөд хэвийн амьдралын нэг хэсэг юм.

Жирэмсний эхний саруудад бие махбод шинэ нөхцөлд дасан зохицох процесс явагддаг бөгөөд энэ үед вегататив мэдрэлийн зүгээс дараах өөрчлөлтүүд илэрч болно. Үүнд:

  • ядрах
  • бие сулдах
  • дотор муухай оргих
  • бөөлжих
  • хар шүлс асгарах
  • сэтгэл санаа тогтворгүй уйламтгай болох гэх мэт.

Цаашлаад умайн хэмжээ томорч, ихсээс ялгарах гормонуудын нөлөөгөөр өтгөн хатах, шээс ойрхон хүрэх, зүрх дэлсэх, цээж гашуу оргих, хөлийн булчингаар өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр үргэлжилж, төрөх дөхөөд ирэхээр хавагнах, амьсгаадах, шээс ойрхон хүрэх, ууц нуруугаар чилж өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох, умдагны үеэр өвдөх зэрэг жирэмсэнтэй холбоотой шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр зовууриуд нь төрсний дараагаар арилна.

Жирэмсэн үед анхаарах зүйл нь урагт хортойгоор нөлөөлөх гадны хүчин зүйлээс сэргийлэх хэрэгтэй. Жирэмсний 8 долоо хоног хүртэл хугацаанд ургийн органогенез буюу бүх эд эрхтэн үүсдэг, 15- 20 долоо хоногтойд ургийн тархи нуруу нугалам үүсэн бүрэлддэг, 20- 24 долоо хоногт үндсэн үйл ажиллагаа явуулах эрхтэн системүүд үүсэн бүрэлддэг.

 

Үсчин, маникур, педикур, массажистийн үйлчилгээг авахдаа өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдэгдэж тохирох үйлчилгээг авах нь зүйтэй. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 449
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг