Жирэмсэн үеийн зөв хооллолтын байдал

Огноо: 2018-04-07       Бэлтгэсэн эмч: Л.Хулан        Уншсан:    


Жирэмсэн эмэгтэйн биеийн жин дунджаар 10-12 кг нэмэгддэг. Долоо хоногт 230-460 граммаар нэмэгдвэл хэвийн гэж үзэх ба жирэмсний эхний хагаст 2500-2700 ккал, II-р хагаст 2800-3000 ккал тус тус илчлэг шаардлагатай. Эхийн эрүүл зөв хооллолт нь эрүүл хүүхэд төрөхөд чухал үүрэгтэй. Зөв хооллолт гэдэг нь олон төрлийн, чанартай, хоол хүнсийг ойр ойрхон, бага хэмжээгээр идэхийг хэлнэ. Жирэмсний эхний хагаст өдөрт 4 цагийн зайтай 4 удаа хооллож шөнөдөө 10-11 цаг завсарлаж байх хэрэгтэй. Оройн хоолыг ажил тараад 17-18 цагийн орчим идээд тайван амрах нь жирэмсэн эхийн ажилдаа зарцуулсан энергийг нөхөх боломжтой болно.

Жирэмсний хугацаанд хэрэглэх хоолны агууламж

Уураг нь хүүхдийн эрхтэн систем бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

Өөх, тос - Жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг учраас алдагдсан илчлэгийг хангах зорилгоор өөх тос хэрэглэнэ. Амьтны гаралтай өөх тос бага, ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Амин дэм, эрдэс бодисууд - Биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэн, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэнэ. Амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан хоол тэжээлд ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ орно.

Төмөр, фолийн хүчил - Цусны бүтэц, төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Фолийн хүчил ургийн тархи, нуруу нугас хөгжин бүрэлдэхэд чухал нөлөөтэй ба гаж хөгжлөөс урьдчилан сэргийлнэ.

Хориглох зүйлс

  • Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт.
  • Загасны маханд агуулагдах Омега -3 тосны хүчил нь ургийн өсөлт хөгжилт болон таны биед тустай хэдий ч ихэнх загас мөнгөн ус (methylmercury, mercury) агуулдаг тул та 7 хоногт дээд тал нь 2 удаа л загасан бүтээгдэхүүн багаар хэрэглэж болно. Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 
  • Кофе, какао, шоколад, кола, цайнд агуулагдах ба зарим судлаачид өдөрт 200 мг-аас дээш хэмжээгээр коффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ураг зулбах болон эх дотроо амьгүй болох эрсдэл 2 дахин их хэмээн мэдээлсэн байдаг. Иймд та кофе, өтгөн цай уухын оронд цэвэр ус, 100 хувийн жимсний шүүс, хярам зэргийг түлхүү хэрэглээрэй.
  • Жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг. 
  • Хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Өдөрт 5-6 удаа бага багаар идэх нь хамгийн зохистой. 
  • Шүлтлэг чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо оруулах. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хүсний антацидууд ч гэдэг. Салст бүрхэвчийг цочроон хорсох мэдрэмж төрүүлж байгаа ходоодны шүүсэнд агуулагддаг давсны хүчлийг саармагжуулдаг бодисуудыг антацид гэж нэрлэдэг. Эдгээрт:
  • цөцгий
  • ээдэм
  • ууранд болгосон омлет
  • чанасан өөхгүй мах
  • ургамлын тос
  • улаан буудайн хивэг
  • “Боржоми” зэрэг зарим рашаан 
  • Хүнсний ногоог чанаж болгосны дараа хэрэглэх. Удаан хугацаанд цээж хорсдог бол үрэгч дээр үрж жижиглэж байх.
  • Алим зэрэг жимсийг ууранд болгож байх. 
  • Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөн хатах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг. 
  • Өөхтэй мах, исгэлэн жимс, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзах. Ногоон байцаа, бөндгөр сонгино зэрэг эсийн ширхэг томтой хүсний ногоог хэрэглэхээс зайлсхийх. Халуун цай, халуун кофе уухаас зайлсхийх.
  • Хамгийн оройдоо унтахаас 3 цагийн өмнө хоол идэж байх. 
  • Хоол идсэний дараа 30-40 минут хэвтэхгүй байх. Учир нь хэвтэх, тонгойх зэрэг нь ходоодны хүчлийг ходоодноос улаан хоолой руу орох түлхэц болдог.
  • 15-20 см орчим өндөрлөсөн дэртэй унтаж байх. 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 470
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг