Биений юмны өмнөх хам шинж

Огноо: 2018-04-07       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Биений юмны өмнөх хам шинжийн тэмдэглэл хөтөлдөг, тухайн тэмдэглэлийн ач холбогдлыг ойлгодог эмэгтэйчүүдийг, тэмдэглэлийн ач холбогдлыг үгүйсгэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэлзүйн шинжүүдийг хэт дөвийлгөж ярих талтай. Бодит байдлуудыг тооцон биений юмны өмнөх үе ба сэтгэл санааны тогтворгүйн хоорондын ялгааг тогтооход төвөгтэй билээ.

Биений юмны өмнөх үетэй холбоотой цорын ганц шинж нь өвдөлт, хавагналт харин сэтгэлзүйн алдагдал биш. Сэтгэлзүйн ба нийгмийн дагалдсан асуудлуудад суурилж сэтгэлзүйн шинжүүд илүү магадлалтай илэрнэ. Биений юм ирэхийн өмнө эмэгтэйд сэтгэл санааны сөрөг нөлөө үүсэх нь эмэгтэйн бэлгийн даавруудтай хамааралтай хэмээх ойлгоц нийтийн дунд байдаг. Эмэгтэй нөхцөл байдлын ба хувь хүн хоорондын асуудлаас зайлсхийснээр, түүнд үүссэн сөрөг мэдрэмж дотоод байдалд шилжин хянах боломжгүй шалтгаан болохыг үгүйсгэхгүй.

Тухайн мөчид эмэгтэйн орчин тойрны байдал, бусад хүчин зүйлс, амьдралын туршлага боловсролын онцлогийг анхаарахгүйгээр даавар болон бусад бэлдмэлээр эмчилж болохгүй. Эрдэмтэн Стефен Карпман харилцан хамаарлын алдагдлын моделийг санаачилжээ. Тэр эрдэмтэн ийнхүү томьёолсон. Тухайлбал тоглоом тоглож буй хүмүүс үндсэн 3 үүргээс л нэгийг гүйцэтгэнэ. Мөрдөгч, аврагч, хохирогч. Мөрдөгч нь бусдыг саатуулна эсвэл устгах юмуу дарангуйлна. Аврагч бусдыг саатуулж тэдэнд тусална, тэдгээртэй зөвшилцнө, тэд өөрөө өөртөө тусалж чадахгүй юм. Хохирогч өөртөө саад болохгүй, устгалттай эсвэл өөрийн ямарч тусламжгүй байдалтай санал нэгдэнэ. Энэхүү 3 үүрэг нэгдээд түгшүүрийн гурвалжинг үүсгэнэ.

Биений юмны өмнөх алдагдалтай эмэгтэйчүүдийн сэтгэл санаа мөчлөгийн нэгдүгээр хагаст мөрдөгчийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэнэ. Ээлжит мөчлөг ойртох тусам энергийн уналтыг илүүтэй мэдэрч, орчноо бүрэн үгүйсгэж үхэлд хувирна. Ийнхүү биений юмны өмнөх хам шинжтэй эмэгтэйчүүдэд энэ талаарх ойлголт өгч, өөрөө өөртөө итгэх итгэл, үнэмшилтэй болгох, сулруулах аргад сургана. Ингэснээр мөчлөгийн эхний хагаст учрах аюулыг багасгана. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1364652
Өнөөдрөөр : 878
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг