Хэлүүний арьс багасгах, хэлүүг ил гаргах мэс ажиллавар

Огноо: 2018-04-03       Бэлтгэсэн эмч: Э.Сугармаа       Уншсан:    


Тодорхойлолт: Хэлүү нь эм бэлэг эрхтний мэдрэлийн эсийн бөөгнөрөл буюу гадуураа бэлгийн бага уруулын дээд хэсгээр хучигдсан хамгийн мэдрэмтгий эрхтэн юм. Зарим тохиолдолд хэлүүг бүрхэж буй бага уруулын арьс зузаан, эсвэл хэлүүг бүрэн дарж унжсан байдаг. Хэлүүг хучсан арьсны хэмжээг багасгаж, хэлүүг ил гаргаснаар бэлгийн харьцааны үеийн сэрэл мэдрэмжийг сайжруулдаг давуу талтай.

Заалтууд:

  • Хэлүүний арьс хэлүүг бүрэн хучсан
  • Хэлүүний арьс хэлүүнээс доош 0.5см ба түүнээс дээш хэмжээгээр доош унжсан
  • Хэлүүний арьс зузаан
  • Бэлгийн сэрэл мэдрэхүй бага
  • Дотуур хувцсанд үрэгдэж, холгогддог
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтээр

Эсрэг заалт:

  • Гадна бэлэг эрхтний гаж хөгжил
  • Гадна бэлэг эрхтний хавдар
  • Жирэмсэн
  • Үтрээний үрэвсэл
  • Хурц халдварт өвчин

Мэдээгүйжүүлэлт:

  • Хэсгийн мэдээгүйжүүлэг
  • Нугасны мэдээгүйжүүлэг

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний гоо сайхны эмч уг мэс ажиллаврыг хийнэ. Мэс ажиллавар дунджаар 20-40 минут үргэлжлэх бөгөөд мэс ажиллаврын үеийн болон дараах эрсдэл гарах боломжтой:

  • Хэлүү гэмтэх
  • Хэлүүний арьс хэт богино болох
  • Шархнаас цус гарах, хурах

Баримтлах дэглэм:

  • 14-20 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх
  • 14-20 хоног халуун устай онгоцонд хэвтэх, саунд орохыг хориглоно.

Та манай эмнэлэгт хандан Эмэгтэй бэлэг эрхтний гоо сайхны эмч Э.Сугармаад үзүүлэн, дэлгэрэнгүй зөвлөгөө авах боломжтой.

Манай эмнэлгийн хаяг:

Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд Romana Residence барилгын 2 давхарт "АСЭ-Клиник" эмнэлэг


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1716
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг