Гадна бэлэг эрхтний цагаарал

Огноо: 2018-03-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Гадна бэлэг эрхтний цагаарал буюу лейкоплакия нь салст бүрхэвч эвэршиж арьсны эпидермистэй төстэй эдээр солигдсоноос хэсэг газарт арилдаггүй цагаан толбо үүсдэг.

Гадна бэлэг эрхтний цагаарал нь хавдрын урьдал байдал бөгөөд эмэгтэйчүүдийн 5%-д оношлогддог ба 15-30% нь хорт хавдарт шилждэг байна.

Шалтгаан:

Салст бүрхэвч цочирсноос үүсдэг ба дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

  • Мэдрэл дотоод шүүрлийн эмгэгүүд (дотоод шүүрлийн булчирхайн үйл алдагдах: гипотиреоз, чихрийн шижин, таргалалт гэх мэт) 
  • Дотор болон гадна бэлэг эрхтний архаг үрэвслүүд (хөхөнцөр вирус, бэлгийн херпес гэх мэт)
  • Гадна бэлэг эрхтний гэмтэл
  • Бэлгийн ариун цэвэр муу сахих
  • Стресс, сэтгэл санааны хэт ачаалал
  • Дархлаа сулрах
  • Витамины дутагдал ялангуяа витамин А дутагдах
  • Хорт зуршил

Бэлэг эрхтний цагаарал нь ихэвчлэн цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд (сарын тэмдэг зогсож, бэлгийн даавар багассантай холбоотой булчирхай, эд хатингаршиж, арьс, салст бүрхэвч хуурайшиж уян хатан чанараа алдаснаар гэмтэл үүсэх нь их байдаг) тохиолддог боловч сүүлийн үед залуужиж 40 хүртэлх насны эмэгтэйчүүдэд ихсэж байна.

Шинж тэмдэг:

• Гадна бэлэг эрхтнээр загатнах, загатналт шөнийн цагаар болон шээсний дараа ихсэнэ.

• Хорсоно.

• Бэлгийн харьцааны үед өвдөнө. Эдгээрээс гадна шарх, цууралтууд үүсч халдварлагдах, үрэвсэх, нойргүйдэх, хөдөлмөрийн чадвар буурах, сэтгэл гутрал, цочромтгой болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эмчилгээ:

Эмийн эмчилгээ, физик эмчилгээ, хоолны дэглэм гэсэн бүрдмэл эмчилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд мэс засал, сэтгэл засал эмчилгээ хийнэ.

Дараах дэглэм нь шинж тэмдгийг хөнгөвчилнө:

• Халуун усаар савандахгуй угаах, хамба шарилжийн хандаар угаах

• Синтетик дотуур хувцас өмсөхөөс татгалзах. Энэ нь агаар нэвтрүүлэхгүй, загатнааг ихэсгэнэ.

• Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, унтахын өмнө салхинд гарах

• Хоолны дэглэм- халуун хогоотой, шарсан, утсан, өөх тостой хоолноос татгалзах, өтгөн цай, кофе, архинаас татгалзах


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1125
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг