Умайн хүзүүний жирэмсэн

Огноо: 2018-03-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Умайн хүзүүний жирэмсэн нь умайн гаднах жирэмсний нэг хэлбэр бөгөөд ургийн цэврүү умайн хүзүүний сувагт бэхлэгдэхийг хэлнэ. Умайн хүзүүний жирэмсэн нь умайн гаднах жирэмсний 0,3-0,4%-ийг эзэлдэг.

Шалтгаан:

  • Төрөлтийн үед умайн булчин гэмтэх
  • Олон удаа үр хөндөлт хийлгэх, умайн хөндий цэвэрлэх
  • Умайн салстын үрэвсэл
  • Умайн хөндийн наалдац
  • Умайн булчингийн хоргүй хавдар

Шинж тэмдэг:

Сарын тэмдэг саатсанаас хойш доош цусархаг ялгадас гарна. Өвдөлтийн шинж бараг илэрдэггүй. Цаашид гэнэт цус алдах, цус алдалтын дайрлага, үжлээр хүндэрдэг.

Умайн хүзүүний жирэмснээс урьдчилан сэргийлэх:

  1. Эмэгтэйчүүдийн өвчнийг цаг алдалгүй эмчлэх
  2. Үр хөндөлтөөс татгалзах

Оношлогоо:

  1. Эмэгтэйчүүдийн үзлэг
  2. ЭХО
  3. Цусанд ХГ үзэх

Эмчилгээ:  Мэс засал эмчилгээ хийнэ.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1786
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг