Хүний дархлалын тогтолцоо

Огноо: 2017-12-05       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Гадны элдэв нянгийн халдвараас хамгаалах хүний биеийн төрөлх чанарыг дархлаа гэж нэрлэдэг. Эрүүл саруул биетэй, сайн хооллодог, амралтаа зөв зохицуулдаг хүний дархлаа өндөр байдаг.

Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг.

Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг. Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, бие хүндрэх, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй “тулаан” болж буйн илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.

Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Дархлааны системийг хэвийн байлгахад тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол, уг хүний боловсролын түвшин туйлын чухал.

Хүүхдийн дархлааны байдлын хувьд буруу хооллолт, нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг.

Зориудаар дархлааг сайжруулах үүднээс 0-15 нас хүртэлх насны хүүхдийн амь насанд маш аюултай А, В хэлбэрийн шар өвчин, саа, сахуу татран, улаан бурхан, улаанууд, гахайн хавдар гэх зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хийдэг. Ийм дархлаажуулалтын үйл ажиллагаанд хугацаанд нь хамрагдаж байх ёстой бөгөөд үүнд хамрагдсанаар хүүхдийг аливаа халдварт өвчнөөс сэргийлж байна гэсэн үг юм.

Бие организмын дархлаа сул байх нь хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай гэх мэт хоцрогдмол байна. Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий байна. Юу л болно хамгийн түрүүнд ханиад хүрнэ, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд харшил өгч, амархан харшламтгай болчихдог. Сүүлийн үед хүүхдүүд компьютер тоглоом их тоглож, зурагт их үздэг болчихсон. Энэ нь хүүхдийг хөдөлгөөний дутагдалд хүргэж ядаргаанд оруулан, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерын урд суухыг нь хязгаарлаж, цаг нартай байлгах хэрэгтэй. Компьютер, зурагтын оронд гадаа тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай юм.

Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулахын тулд нар ус, цэвэр агаарт явуулж чийрэгжүүлэх, хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдаг. Мөн бүх төрлийн хүүхдийн биеийн хөгжил, насанд тохирсон витаминыг уулгаж болно.

Дархлаа дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг. 
  2. Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж занших. Хоолны чанарыг маш онцгой анхаарч, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ гээд бүгд хэвийн байгааг хянах шаардлагатай. Хоол идэхдээ хэдийд, ямар чанартай хоол идэх вэ гэдгийг анхаар. Хоол идэж л байвал өвчин тусахгүй гэж боддог буруу юм. Хамгийн гол нь өдөр, өглөөгүүр маш чанартай хоолыг идэж байх хэрэгтэй. 
  3. Цэвэр агаарт гарах 
  4. Тамхи бүү тат. Гэр бүлээ идэвхгүй тамхидалтаас сэргийлэх. Тамхи татдаг болон гэр бүлд нь тамхи татдаг хүнтэй хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирус үржиж олшрох нөхцөлийг бүрдүүлдэг аж. 
  5. Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой ажээ. Оюун санаагаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж дархлалын эсийн явцыг хэвийн болгодог. 
  6. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна. 
  7. Саримсыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг ажээ.
  8. Дархлаа сайжруулах шинэ арга ухааны талаар сонин хэвлэлүүд байнга мэдээлдэг. Үүнээс хоцрохгүйг хичээж бай. 
  9. Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй. 
  10. Мөн амрах цаг хүнд асар их нөлөөтэй. Амрах, унтах зэрэг хүний физиологийн үзэгдэл бол орой 10 цагаас амраад өглөө 8 цаг гээд босч байх ёстой гэж судлаачид үздэг. Хүний амрах хэмжээ хоногийн 8 цаг гэж үздэг боловч хүн болгон адилгүй байдаг. Зарим хүн 6 цаг унтаад амарч сэргэж байх жишээтэй. Нойроо зөв зохицуулж байж дархлалын системд маш сайн нөлөөлдөг. 
  11. Хүн өөрийнхөө гэрлэн бүрхэвчийг маш цэвэрхэн ариун байлгах хэрэгтэй. Энэ бол дархлалын хамгийн чухал зүйл юм. Дархлалын системийг ариун, цэвэр байлгахын тулд яаж цэвэрших вэ гэвэл бодол санаагаа цэгцэлж, бясалгал тогтмол хийж оюун ухаанаа нэг хэсэг газар төвлөрүүлэх хэрэгтэй. 
  12. Гадны ямар нэгэн сөрөг нөлөөнд орохгүй байх явдлыг л дархлалын систем гэж нэрлэдэг. Тэнд юу ч байж болдог. Үүнд сөрөг бодол, сөрөг идэвх, микробууд, харшил үүсгэдэг зүйлүүд гээд байж болдог. Хүний бие дотор ороод үзэхэд инфоцит гэдэг тодорхой эсүүд дархлалын системийг хариуцаж байдаг бол хүний гадаад биеийн түвшинд авч үзвэл ам хэл, хоолой, нүд амны салст арьснаас авахуулаад эрхтнүүд тэр чигээрээ дархлалын бүхэл бүтэн цогц систем болж байдаг. 
  13. Дархлалын системийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг зүйлс гэвэл биологийн идэвхт бодис болох витаминууд буюу антиоксидант байдаг. 
  14. Хүний бие организмд бодисын солилцооны үед чөлөөт радикалууд байнга үүсч байдаг. Энэ нь агаарын бохирдол, тамхины утаа, нарны хэт ягаан туяа, буруу хооллолт зэргээс шалтгаалан чөлөөт радикалуудыг байх хэмжээнээс нь хэт их хэмжээгээр үүсгэдэг. Чөлөөт радикалууд ихэссэнээр эсийн мембран гэмтэж, эрт хөгшрөх, хавдар үүсэх, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс болон холбоос эдүүд гэмтдэг. Нас ахих тусам төдий хэмжээгээр бидний биеийн эд эсийн дотор чөлөөт радикалууд улам ихэсдэг. Үүний дүнд хөгшрөлтийн процесс хурдасч, биеийн дархлаа суларна.Энэ бүхнээс хүний биеийн эд эсүүдийг хамгаалдаг гол зүйл нь антиоксидантууд бөгөөд тэд хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж, концентрацийг нь бууруулдаг. Антиоксидантууд нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, хорт хавдар тусах эрсдлийг бууруулахаас гадна зүрх судасны өвчлөл, булчингийн дистрофии болон бусад олон өвчний эрсдлийг бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан юм. Харин тамхи, стресс, эко орчны бохирдол зэрэг нь антиоксидантыг устгадаг сөрөг нөлөөтэй. Тиймээс та бид эрүүл, залуу харагдахыг, стресс ядаргаанаас салахыг хүсч буй бол антиоксидант агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. 

Бид “антиоксидант” гэсэн үгийг олонтоо сонссон. Харин чухам яг юу болох, юунд агуулагддагийг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Сүүлийн жилүүдэд витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах үйлдэл ихээхэн анхаарал татах болсон бөгөөд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илүүтэй байдаг нь тогтоогдсон. Бид шаардлагатай антиоксидантуудыг өдөр бүр хоол тэжээлээр авах боломжүй байдаг. Тиймээс хүний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Та байгалийн гаралтай, хүчтэй антиоксидант агуулсан бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой юм.

Дархлаа сайжруулах “шилдэг” хүнс: Саримс

Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн саримсыг өдөр тутмын хоол хүнсний ба эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Саримс нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүтэй онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс саримсыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах шилмэл үйлчилгээг үзүүлдэг байна.

Саримс бол…

  • муу төрлийн холестерины хэмжээг бууруулдаг.
  • артерийн судсан доторх хаягдалыг биеэс гадагшлуулахад тустай.
  • цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг, цусны даралтыг бууруулдаг. 
  • цус нөжрөхөөс сэргийлдэг.
  • хорт хавдраас сэргийлэхэд тус болдог.
  • биеийн дархлааны эсийг идэвхжүүлнэ.
  • байлалиас заяасан хүчирхэг антибиотек (бактерийн халдвартай ямар ч өвчин туссан үед тус болно).
  • мөөгөнцрийн ба вирусын эсрэг үйлчлэх чанартай (ханиадынхаас авахуулан ямар ч вирусыг устгахад тус болно).
  • мөөгөнцрийн халдварт өвчнийг бууруулдаг.
  • селени бодисын эх сурвалж (хүний биед шаардлагатай чухал эрдэс давс)

Хүний эрүүл мэндэд тустай саримсны гол хүчин зүйл бол аллисин юм. Энэ хүчирхэг бодис нь саримсны содон үнэрийг бас гаргадаг. Шинэ саримсны хөндөгдөөгүй бүтэн хумсанд аллисин байхгүй ч, бутлах юмуу хоолонд хийх үед саримсны хумсан доторх эс гэмтэж аллисин үүсдэг. Тиймээс, саримсны эрүүл мэндийн ач тусыг хүртэхийн тулд хэрчиж, буталж эсвэл чанах ёстой.

Аллисиныг ялгаруулдаг саримсны энэ чадвар нь элдэв шавьж, бактер, вирус, мөөгөнцөр биет ба бусад халдан довтлогчдоос хамгаалдаг. Аллисин үүссэнийхээ дараа удалгүй өөр бусад бодис болон задардаг. Эдгээр бодис нь хорт хавдрын эсрэг, цус нөжрөхийн эсрэг үйлчилж, биенээс хортой бодисыг ялгаж үйлчилж, биенээс хортой бодисыг ялгаж зайлуулдаг ба өөр олон талаар тустай байдаг. Ашиг тус ихтэй, байгалийн эдгээр бодис нь саримсыг чанасан, хатаасан, хөгширсөн юмуу шинээр нь идсэнээс шалтгаалан янз бүр байдаг.



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1364652
Өнөөдрөөр : 865
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг