Фолийн хүчил яагаад чухал вэ?

Огноо: 2017-10-05       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Фолийн хүчил буюу витамин В9 нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг усанд уусдаг витамин юм. Фолийн хүчил нь хүний биед цус төлжилтөнд оролцох ба эсийн бүтцийн суурь болох ДНХ, РНХ- ийн нийлэгжилтийг дэмждэг байна. Мөн хоол боловсруулах болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Фолийн хүчил нь үр хөврөлийн өсөлт, хөгжлийг дэмжихээс гадна эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн тоо, чанарыг сайжруулж, эрэгтэйн үргүйдэл болон эмгэгтэй хүүхэд төрөх эрсдлийг бууруулна.

Фолийн хүчил нь ургийн тархи болон тархины хөгжлийн эхлэл болох мэдрэлийн гуурсны гажгууд үүсэхээс сэргийлдэг ба ургийн мэдрэлийн гуурсны гажиг нь эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө хөгжлийн маш эрт хугацаанд үүсдэг тул жирэмслэхээс 3 сарын өмнөөс хэрэглэхийг зөвлөдөг.

Жирэмсний эхний 3 сар болон жирэмслэхээс өмнө багадаа 1 сарын өмнөөс фолийн хүчил өдөр тутам хангалттай хэмжээгээр хэрэглэсэн эмэгтэйчүүдэд мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдлийг 50-70% бууруулсан гэсэн судалгаа байдаг. Мөн фолийн хүчил нь урагт уруул тагнайн сэтэрхий болон зүрхний гажиг үүсэх эрсдлийг бууруулдаг гэж үздэг.

Фолийн хүчлийг жирэмслэхээс 3 сарын өмнөөс эхлэн жирэмсний 12 долоо хоног хүртэл 800 мкг-аар өдөрт 1 удаа ууна.

  • Илүүдэл жинтэй 
  • Урьд нь мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрүүлж байсан эмэгтэйчүүд 
  • Чихрийн шижин
  • Багтрааны эм уудаг
  • Уналт таталтын эсрэг эм уудаг гэх мэт тохиолдлуудад фолийн хүчлийг эмчийн илүү их тунгаар хэрэглэнэ.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1364652
Өнөөдрөөр : 892
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг