Эмийн үр хөндөлт

Огноо: 2017-10-03       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


• Эмийн үр хөндөлт гэдэг нь тусгай эмийн бодис хэрэглэн үр хөндөх ажиллавар юм.

• Эмийн үр хөндөлтийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд хийнэ.

• Үр дүн өндөртэй (98%)

• Эмэгтэйн биед аюул багатай.

Эмийн үр хөндөлтийг сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс 42 хоногийн дотор, умайн жирэмсэн гэж оношлогдсон тохиолдолд хийдэг. 4 долоо хоног хүртэлх хугацаанд ургийн цэврүү умайн хананд сул бэхлэгдсэн, эмэгтэйн бие махбодод илэрхий дааврын өөрчлөлт илрээгүй үед хийвэл илүү үр дүнтэй.

Давуу тал:

• Мэс ажиллавар шаардахгүй (хүндрэлгүй тохиолдолд)

• Биений юмны үйл ажиллагаа 28-30 хоногт сэргэнэ.

• Гэмтэл багатай, умайн салст гэмтэлгүй үлддэг.

Хүндрэл:

• Дутуу зулбах

• Умайн цус алдалт (умай хусаж цэвэрлэх шаардлагатай)

• Хэвлийн доод хэсгээр өвдөлт

• Дотор муухайрах, бөөлжих

• АД ихсэх

• Харшлын урвал өгөх

Эмийн гаж нөлөө:

• Хэвлийгээр базалж өвдөх

• Үтрээнээс цусархаг ялгадас, цус гарах

• Толгой өвдөх, эргэх

• Бөөлжих

• Суулгах

• Халуурах, жихүүдэс хүрэх 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 117
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг