Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх

Огноо: 2017-08-09       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


Хүний хөхөнцөр вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, эсүүд өөрчлөлтөнд орж, эсийн гаж хувирал явагдаж, хорт хавдар үүсдэг байна.

Умайн хүзүүний хавдраар дэлхий нийтэд жилдээ 500000 хүн өвчилдөг ба 300000 хүн нас бардаг байна.

Шалтгаан:

• Хүний хөхөнцөр вирус гол шалтгаан болно.

Нөлөөлөх хүчин зүйлс:

• Бэлгийн олон хавьтагчтай байх;

• Бэлгийн харьцаанд эрт орох;

• Тамхи, хорт зуршил;

• Хоол хүнсэнд ногоо бага хэрэглэх;

• Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх;

• Умайн хүзүүний хавдар эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахгүй байх;


Умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжууд:

  • Хүний хөхөнцөр вирусийн вакцинд хамрагдах;
  • Бэлгийн тогтвортой хавьтагчтай байх;
  • Бэлгийн ариун цэвэр сахих;
  • Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх шинжилгээнд (ПАП тест) 3 жил тутам хамрагдах;
  • Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх зорилгоор умайн хүзүүнээс арчдас авч эсийн хэвийн, хэвийн бус байгааг шалгадаг, энгийн шинжилгээг ПАП тест гэж нэрлэдэг. ПАП тестийг бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд өгнө.


Шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

  • Сарын тэмдэг ирж байгаа үед өгөхгүй;
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй;
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй;
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй; 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 116
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг