Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг

Огноо: 2017-08-09       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Юуны түрүүнд умайн хүзүүний хэлбэр, хэмжээ, бүтэц үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодлоо. Умайн хүзүү нь умайд нээгддэг, цилиндр хэлбэртэй 3-4 см урттай, 2,5-3,5 см диаметртэй, умайн хүзүүний гадна амсар үтрээнд нээгдэнэ. Харин дотор амсар нь умайн хүзүү, умай 2-ын уулзварт байх ба үтрээнээс дээр байрлана. Умайн хүзүү, умайн хүзүүний гадна амсар хэмжээ нь эмэгтэйн нас, төрсөн байдал, жирэмсэн эсэх болон дааврын байдлаас хамаарна.

Төрөөгүй өсвөр насныханд цэг мэт жижиг харагддаг бол төрсөн эмэгтэйд зууван хэлбэртэй байдаг.

Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг.


Умайн хүзүү гэдэг нь умайн үтрээ рүү орж ирсэн хэсэг. Эмэгтэй хүний бэлэг эрхтний улайлтыг илрүүлсний дараа зөв, цогц арга хэмжээ аваагүй тохиолдолд хорт хавдар буюу өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг.

Умайн хүзүү нь үтрээ рүү орж ирсэн байдаг болохоор халдвар орсон үед үрэвсэл нь умайн хүзүүнд давхар шилждэг тул өвчин үүсэх магадлал ч өндөр байдаг.

Умайн хүзүүг умайн хөндийтэй холбосон суваг умайн хүзүүгээр явж байдаг. Энэ сувгийн хана нь бортгон хучуур эд буюу цилиндр эпители гэж нэрлэгддэг эсүүдээр бүрхэгдсэн байдаг. Харин эдгээр эдийн эсүүд дээр дийлэнх бактери болон вирус үрждэг. Үүнээс болоод кольпит, вагинит зэрэг үтрээний халдвар эдгэрсэн ч умайн хүзүүний сувгийн дотор өвчин үүсгэгчид үлдэх магадлалтай байдаг.

Бүхэлдээ бортгон хучуур эдээр хучигдсан умайн хүзүүний улайлт үүссэний улмаас үрэвсэл арилахгүй үлдэж, антиобиотик уух зэргээр эмчлэхэд хангалттай нөлөө үзүүлэхгүй байж болох учраас халдварын голомтыг нь арилгах шаардлага гардаг.

Умайн хүзүүг гэмтээдэг дийлэнх халдвар нь бэлгийн замаар халдварладаг. Иймд умайн хүзүүний улайлт, өмөн, үрэвсэл зэрэг эмгэгээс сэргийлэх үндсэн арга нь бэлгэвч ашиглах явдал юм.

Хэд хэдэн бэлгийн хамтрагчтай байх нь эмэгтэй хүний дархлалаын системд нэмэлт ачаалал өгдөг болохоор умайн хүзүүний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Удаан хугацаанд үрэвсэлтэй байснаас эсийн чанар өөрчлөгдөж, хуваагдах хурд нь нэмэгдэнэ.

Харин энэ нь эхлээд хоргүй, дараа нь хорт авдар үүсэхэд хүргэж болзошгүй. Умайн хүзүүний хавдар үүсэхэд голлон нөлөөлдөг герпес буюу хомхой, папилломын вирусууд нь бэлгийн замаар халдварладаг.

Үзлэг

Эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, шалгуулж байх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Тун энгийн энэ зөвлөгөөг дагалгүй, эрүүл мэнддээ хайнга хандсаны улмаас умайн хүзүүний өмөн гэсэн таагүй онош сонссон эмэгтэйчүүд нэгээр тогтохгүй байх.

Умайн хүзүүний олон янзын эмгэгүүдийг консерватив аргаар буюу мэс ажиллавар хийлгүйгээр эмчилж болдог. Умайн хүзүүнд яг ямар үйл явц болоод байгааг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн үзэж тодорхойлж, эмчилгээг заана.

Умайн хүзүүний эмгэг нь бараг мэдэгдэлгүй явагддаг. Гэвч доош юм гарах, ялангуяа цусархаг юм, ялангуяа бэлгийн хавьтлын дараа гарах болсон бол цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардагатай.

Умайн хүзүүний үзлэг

Үзлэгээр эмч нь гадна бэлэг эрхтэнд үзлэг хийгээд дараа нь умайн хүзүүнд үзлэг хийдэг. Ингэхдээ умайн хүзүүг хоёр гарын үзлэг хийхээс өмнө үзэх нь хамгийн сайн үр дүнтэй гэж үздэг.

Умайн хүзүүнд үзлэг хийхийн тулд үтрээнд толь тавьдаг. Толь тавьсны дараагаар гэрэл тусган хардаг. Ингэхэд зөвхөн илэрхий гэмтлүүд харагддаг бөгөөд улайлттай хэсэг харагддаггийг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг. Ийнхүү улайлт илэрсэн бол эмч нь мазок буюу наалдац аваад дараа нь нарийвчилсан кольпоскопи хийх ёстой.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 89
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг