Бэлгийн херпес

Огноо: 2017-08-09       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


ДЭМБ-аас дэлхийн хүн амын 60-95% нь херпес вирусийн халдвар авсан байна гэж мэдээллэсэн байна. Үүнээс бэлгийн херпес нь хамгийн түгээмэл, энгийн херпесээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдвар юм. Нууц хугацаа 2-21 хоног. Бэлгийн херпестэй өвчтнүүдийн 90% нь халдвар авсан эсэхээ мэдэхгүй байдаг.

Улаанууд, херпесийн халдварын үед ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл өндөр байдаг.

Херпес вирус нь:

• Дулаанд тэсвэртэй

• Хасах хэмд тэсвэртэй

• Хэт ягаан ба рентген туяанд үхдэг.

Херпес вирусийн биологийн болон эмнэлзүйн гол онцлог:

• Архаг далд халдвар нь –урт удаан амьдрах чадвартай /насан турш/

• Үе үе сэдэрнэ

• Газар сайгүй тархсан

• Херпес вирусийн бүлэг 200 гаруй төрөл зүйлтэй

• Хүн амын дунд тархалт өндөр

• Вирус тээгчийн архагших үйл явц тухайн өвчтний дархлаанаас хамаарна

• Өвчтнүүдийн 60% нь хэв шинжит бус, 20% нь шинж тэмдгийн илрэлгүй вирус тээгч байдаг.

Бэлгийн херпесийн халдварлах зам:

  • бэлгийн хавьтал
  • орогениталь
  • анальный
  • ахуйн замаар
  • өгсөх замаар
  • цусаар
  • тариураар

Бэлгийн херпесийн ангилал:

Хэв шинжээр нь:

- анхдагч

- дахилтат

Эмнэлзүйн хэлбэрээр нь:

- хэв шинжит

- хэв шинжит бус

- шинж тэмдгийн илрэлгүй вирус ялгарах

Байрлалаар нь:

- гадна бэлэг эрхтэн

- дотор бэлэг эрхтэн

Тууралт гардаг байршлууд                                        

 Эмэгтэйд:   Эрэгтэйд:

Бэлгийн их уруулын дотор гадаргуу

Бэлгийн бага уруул

Хэлүүний орчимд

Үтрээний хана 

Умайн хүзүү

Анус орчим

Гуя ба өгзөгний орчим 

Шодой

Шээсний сүв

Давсаг

Түрүү булчирхай

Төмсөгний гадна арьс

Анус орчим

Гуя ба өгзөгний орчим


БЭЛГИЙН ХЕРПЕС ЮУГААРАА ИХ ХОРУУ ВЭ?

Энэ нь зөвхөн үтрээний орох хэсгийн салстыг гэмтээгээд зогсохгүй бага аарцгийн эрхтнийг гэмтээдэг.

  • Шээс бэлгийн замын доод хэсгийн херпес: /үтрээний орох хэсгийн салст, уруудах хэсэг, уруудах хэсгийн суваг, шээсний сүв, давсаг. Шулуун гэдэс, анусны хэсэг/
  • Бэлгийн замын дээд хэсэг: /херпесийн гаралтай эндометрит ба сальпингоофорит/

Херпесийн халдварын үр дагаврууд:

  • Сэтгэл санааны хямрал
  • Зуршмал зулбаа
  • Ургийн өсөлт хөгжилтийг хямралд оруулна
  • Херпесийн гаралтай ганглионеврит
  • Херпесийн гаралтай менингоэнцефалит

Бэлгийн херпес хүүхдийн ирээдүйн амьдралд ноцтой аюул учруулдаг.

Анхдагч халдвар:

  • 30% хүртэл эрт үеийн зулбаа
  • 50% -аас дээш хожуу үеийн зулбаанд хүргэдэг. Бэлгийн херпес нь үр хөврөлийг гэмтээх эрсдлээрээ улаанууд вирусийн дараа хоёрдугаарт ордог.

Төрөлхийн херпес урагт:

- Микроцефали

- Хориоретинит

- Микрофтальми үүсгэнэ.

Жирэмсэн үед бэлгийн херпес сэдэрвэл:

• Эхэсийн барьер гэмтсэн үед халдвар нярайн 5%-д дамжина.

• Төрөлтийн явцад нярайд төрөх замаар 90%-д халдвар дамжина.Төрөхөөс өмнө бэлгийн херпесийн тууралттай нөхцөлд нярайд халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор кесарева хагалгааг хийнэ. Бусад тохиолдолд төрөх замаар төрөлтийг явуулдаг.

Бэлгийн херпесийн оношилгоо:

Бэлгийн херпесийг полимеразын гинжин урвал буюу PCR-ийн шинжилгээгээр илрүүлдэг. Полимеразын гинжин урвал нь молекул биологид өргөн хэрэглэгддэг шинжилгээний арга юм.

Урьдчилан сэргийлэх

• Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих

• Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх

• Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших

• Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах

• Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлс хийх

Зөвлөгөө

• БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах

• Эмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэх

• Бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх

• Эмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулах

• Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 51
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг