Арьсны нүхжилтийг хэрхэн багасгах вэ?

Огноо: 2017-08-08       Бэлтгэсэн эмч: Э.Сугармаа       Уншсан:    


Арьсны нүхжилтийг хэрхэн багасгах вэ? Арьсны нүхжилт нь хэт идэвхтэй тосны булчирхайнаас үүдэлтэй бөгөөд тос болон хөлсийг гадагшлуулахын тулд арьсанд тодорхой хэмжээний нүх байдаг. Гэрийн нөхцөлд хэрхэн арьсан дээрх нүхийг багасгах зөвлөгөөг хүргэж байна. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ!

1. Өргөст хэмх

Өргөст хэмхийг нухаж нимбэгний шүүснээс хэдэн дуслыг дээр нь хийж  хутгана. Бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхээд 15-20 минутны дараа нүүрээ бүлээн усаар угаана. Энэхүү жор нь цусны эргэлтийг сайжруулах ба бохирдсон нүхийг цэвэрлэх үүрэгтэй.

2. Өндөг

1 ширхэг өндөгний цагааныг хэдэн дусал нимбэгний шүүстэй хольж нүүрэндээ түрхэн 20-30 минутны турш нүүрэндээ хаттал нь байлгана. Өндөг хатахад арьсны нүх цэвэрлэгдэж нүхнээс бохирдсон зүйлс тодорхой хэмжээгээр гарна.

3. Элсэн чихэр

Гэрийн нөхцөлд хэрэглэх хамгийн энгийн арга юм. Нэг халбага оливийн тос, элсэн чихэр, зөгийн бал ба хэдэн дусал нимбэгний шүүсийг хольж нүүрээ норгож байгаад түрхээд 10-15 минут нүүрэндээ байлгана. Үүний дараагаар бүлээн усаар нүүрээ угаана.

4. Мөс

Хөргөгчиндөө мөс хөлдөөж бэлтгэн алчууранд ороож нүүрэндээ тавьснаар таны арьсны нүхийг хурдан хугацаанд багасгана. Тиймээс яаралтай үед энэ аргыг хэрэглээрэй. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1152
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг