Жирэмслэлтээс сэргийлэх уламжлалт буюу физиологийн аргууд

Огноо: 2016-11-13       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 3626    


Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмслэж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм. Биений юм нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж хуанли хөтөлж болдог.

Эр болон эм бэлгийн эс аль аль нь ойролцоогоор 24 цагийн настай байдаг. Харин эмэгтэй хүний бэлгийн эс нь тодорхой мөчлөгтэй буюу сар орчмын хугацаанд боловсорч гадагшилж байдаг. Эм бэлгийн эс боловсорсон энэ үед л үр тогтох боломжтой байдаг бөгөөд бусад үед бол бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй юм. Эмэгтэй хүний биеийн юм ирэхээс 14 хоногийн өмнө эм бэлгийн эс боловсордог. Тэгэхээр эр бэлгийн эсийн амьдрах хугацаа ойролцоогоор 24 цаг, мөн эм бэлгийн эсийн амьдрах хугацаа 24 цагийг тооцон, бас дээрх 14 хоногийг мөн тооцоолон, дээрх өдрөөс урагш хойш 3 хоног тооцох буюу энэ хугацаанд бэлгийн харьцаанд орсноор жирэмслэдэг.

Жишээ нь: сарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн зайтай ирдэг эмэгтэйн биений юм нь 12 сарын 31-нд ирсэн байлаа гэж бодвол дараагийн биений юм 1 сарын 28-нд ирнэ. Иймээс биений юм ирэхээс 14 хоногийн өмнөх өдөр нь 1 сарын 14 болно. Үүнээс урагш хойш 3 хоног гэж тооцоолоод 1 сарын 11-ээс 1 сарын 17-ы өдрүүдэд бэлгийн ажил хийснээр жирэмслэх тул энэ хооронд тэвчих байдлаар сэргийлж болдог. Энэ арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, хамгийн сайн арга юм.

Гэвч хуанли алдах эрсдэл байж болох бага зэргийн эрсдэл байж болно. Гэвч бас л эрсдэлтэй буюу хамгаалах магадлал 50% орчим байдаг гэж үздэг ч хамгийн сайн аргад зүй ёсоор тооцогдоно. Энэ аргыг бэлгэвчтэй хослуулж хэрэглэх нь эмэгтэйн биед хамгийн сайн арга юм.

Гадуур тавих

Гадуур тавих буюу бэлгийн ажлыг таслан үрийн шингэнийг үтрээнээс гадна гадагшлуулах аргын хувьд бол эрсдэл ихтэй 40% хамгаалдаг гэж үздэг ба, бэлгийн ажил тасалдуулах нь физиологийн хувьд бэлгийн сулрал үүсгэх сөрөг үр дагавар байж болохыг үгүйсгэхгүй юм.

Бэлгийн харьцаанд орсны дараа үтрээг угаах арга

Бэлгийн харьцааны дараа дөнгөж дуусмагц эмэгтэй нь тусгай зориулалтын бургуйгаар хvчиллэг уусмалаар үтрээгээ шууд угаана. Гэвч энэ нь найдвартай арга биш. БЗХӨ-өөс сэргийлж чадахгvй. Түүнээс гадна үтрээний өөрийн хамгаалах орчинг устгах бөгөөд олон удаа угаавал үрэвсэлт өвчинтэй болгоно. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1364652
Өнөөдрөөр : 842
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг