Хламидийн халдвар гэж юу вэ?

Огноо: 2016-11-13       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 5861    


Хламид өвчин Chlamydia trachomatis-аар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана. Халдвар авснаас хойш дунджаар 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж

Эрэгтэйд:

  • Шээсний суваг,түүний амсар орчим ирвэгнэх, шээхэд хорсох
  • Шээсний сувгаас бага хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарах

Эмэгтэйд: Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана.

  • Гадна бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх
  • Умайн хүзүүний салст улайж хавагнах, их биш хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас

Хламидийн халдварын шинж тэмдэг

Хламидийн гаралтай нүдний салстын үрэвсэл

Гол илрэх шинж тэмдэг

Насанд хүрэгчдийн нүдний салстын үрэвсэл

  • Нүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болох
  • Нүднээс салсархаг идээт ялгадас гарах

Нярайн нүдний салстын үрэвсэл

  • Халдвар ихэвчлэн төрөх замаар нярайд халдварлана. Төрснөөс хойш 5-10 хоногийн дараа илэрнэ.
  • Нярайн нүдний салст улайж хавагнаж, нулимс гоожих, зовхи үрэвсэж нээхэд түвэгтэй болох салсархаг идээт ялгадас гарах

Хламидийн гаралтай залгиур хоолойн үрэвсэл

  • Ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагдана. /70-80%/
  • Хоолой сэрвэгнэх, юм залгихад хөндүүрлэх, хуурай ханиалгах

Хламидын гаралтай шулуун гэдэсний салстын үрэвсэл

  • Ихэвчлэн шинж тэмдэггүй явагдана.
  • Ховор тохиолдолд хошногоны амсар загатнах буюу ялимгүй өвдөх
  • Шулуун гэдэс хааяа чинэрч өвдөх ,салсархаг ялгадас гарах,

Гарч болох хүндрэл

  • Түрүү булчирхай төмсөгний дайвар үрэвсэх
  • Үргүйдэл болох
  • Аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт
  • Умайн гаднах жирэмслэлт
  • Зулбалт
  • ХДХВ, БЗДХ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Урьдчилан сэргийлэх

  • Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих
  • Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
  • Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших
  • Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах
  • Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх 

Зөвлөгөө

  • БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах
  • Эмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэх
  • Бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх
  • Эмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1147
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг