Магне В6 яагаад чухал вэ?

Огноо: 2015-12-11       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан: 10364    


Эрдэмтэд магнийг хүний биед чухал шаардлагатай микроэлемент гэж үздэг. Магни нь 500 гаруй биохимийн урвалд оролцдог ба үүнээс 100 шахам урвал нь жирэмсэн эмэгтэйн ихэсэнд явагддаг байна. Тиймээс эсийн түвшинд магни дутагдахад жирэмсэн эмэгтэйн биед эмгэг өөрчлөлтүүд гарч эхлэдэг.

Жирэмсэн үед магни ямар ач холбогдолтой вэ?

Жирэмслэлт бол бие махбодийн эрхтэн тогтолцоонуудад дасан зохицох өндөр ачаалал үзүүлдэг физиологийн процесс юм. Ураг өсөхийн хэрээр магнийн хэрэгцээ нэмэгддэг бөгөөд жирэмсний хоёрдугаар хагаст үүнтэй холбоотойгоор шөнийн цагаар булчин татах, сэтгэл санааны тогтворгүй байдал илрэх, биеийн болон оюуны ачаалал даах чадвар буурах зэрэг шинжүүд ажиглагддаг.

Энэ нь магнийн дутагдал эхэлж байгаа шинж тэмдэг юм. Стрессийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд, ураг хэвийн өсөж хөгжихөд болон эрүүл хүүхэд төрөхөд магнийн хэвийн хэрэгцээг хангах нь чухал юм. Стрессийн нөлөөгөөр бие махбодод хамгаалах урвал ажиллаж эхлэх ба зарим дааврын ялгаралт ихэсдэг. Адреналин даавар нь биеэс магнийг гадагшлуулдаг. Стресс нь магнийн нөөцийг багасгадаг ба магнийн дутагдал нөхөгдөхгүй бол гүнзгийрсээр бие махбодийн стресс эсэргүүцэх чадварыг сулруулна.

Магни нь бие махбодод нийлэгждэггүй учир хоол хүнсээр авч байх шаардлагатай. Гэвч бидний өдөр тутмын хоол хүнсэнд энэхүү микроэлементийн агууламж маш бага байдаг. Жирэмсэн үед магни дутагдалтай байх нь таны хүүхэд биеийн болон оюун ухааны хөгжлөөр хоцрох, сурлагаар доголдох, хүүхдийн зан авир ээдрээтэй болох, түүнчлэн анхаарал сулралын хамшинж зэрэг таагүй байдалд хүргэх үндэс суурь болно.

Жирэмсэн эмэгтэйд магни дутагдсанаас илрэх сонгомол шинж тэмдгүүд:

  • Жирэмсний бүхий л үеийн явцад зулбах, дутуу төрөхийг завдана. (умайн булчин тонус ихтэй байх)
  • Жирэмсний хожуу хордлогын давтамж өндөрсөнө. (Артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдах, хавагнах)
  • Дутуу төрөлт, зулбалт
  • Төрөлтийн үед умайн хүзүүний нээгдэлтийн эмгэг байдал илрэх
  • Төрөлтийн 2-р үе удаашрах (Умайн булчингийн агшилтийн эмгэг өөрчлөлт илрэх, базлалтын хүч сулрах)
  • Ууц нуруугаар өвдөх, бага аарцаг орчмын яс, булчин өвдөж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Эклампсия (манас таталт )

Магне В6- г ямар үед хэрэглэх вэ?

Жирэмсэн үеийн магнийн дутагдлын дараах тохиолдлуудад МАГНЕ В6 хэрэглэнэ. Үүнд:

  • Жирэмсний хожуу үеийн хордлого
  • Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд
  • Ихэсийн дутмагшил
  • Ургийн хөгжлийн саатал
  • Гиповитаминоз Д
  • Өсвөр охидын жирэмслэлт
  • Төрөлт хоорондын зай ойр байх (2 жилээс дотогш)
  • Стресс
  • Антифосфолипидийн хам шинж
  • Шээс хөөх эмчилгээ хийлгэх

Хэрэглэх арга, тун

Шахмалыг бүхлээр нь, аяга усаар даруулж ууна. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 438
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг