Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг

Огноо: 2015-12-03       Бэлтгэсэн эмч: Н.Энхтайван       Уншсан: 2541    


Урьдчилан сэргийлэх үзлэгт дараах зүйлүүд багтана.

1. Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг

Бэлэг эрхтний байдал, үтрээний уйланхай, хярзангийн урагдал, үтрээ давсагны унжилт, умайн хүзүүний байдал, үтрээний ялгадас, умай өндгөвчний байрлал хэмжээ, хөдөлгөөн, эмзэглэл байгаа эсэхэд дүгнэлт хийнэ.

2. Үтрээний наацын шинжилгээ буюу мазокын шинжилгээ

Цагаан юмны ялгаралтад дүгнэлт өгч, үрэвсэл болон халдварт өвчин байгааг тодруулна. Зарим тохиолдолд архаг хэлбэрийн үрэвсэл илрэхгүй байх тохиолдол байдаг.

3. Эсийн шинжилгээ

Умайн хүзүүнд эсийн өөрчлөлт байгаа эсэхийг микроскопоор харж, дүгнэлт өгөх арга. Умайн хүзүүнд хортой хавдрын урьтал өвчин үүсдэг. Шинжилгээнд өөрчлөлт гарсан тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой.

4. Эхо оношилгоо

Умай өндгөвчинд хавдар, уйланхай болон эмгэг үүсгэвэр байгааг тодруулдаг. Эхо аппаратаар, эмэгтэйн давсаг шээстэй тохиолдолд хэвлийгээр, охин хүүхдэд шулуун гэдсээр, насанд хүрсэн тохиолдолд үтрээгээр харах 3 арга байдаг.

5. 35-аас дээш насанд хөхний зураг авхуулах шаардлагатай. Өөрчлөлт гарсан тохиолдолд нэмэлт шинжилгээнүүдийг эмч зөвлөнө.

Бүсгүй та – цэмцгэрхэн биеэ хайрлаж яваарай.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1310925
Өнөөдрөөр : 81
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг