Хөлдөөх эмчилгээний дараах хяналт

Огноо: 2014-12-25       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 785    


Хөлдөөх эмчилгээний дараах шархны нөхөн төлжилт нь зургаан долоо хоног орчим байдаг. Эмчилгээний дараах өдрүүдэд хэвлийн доод хэсгээр базлах, 3-4 долоо хоногийн туршид үтрээгээр усархаг болон цусархаг ялгадас гарч болно.

Хөлдөөх эмчилгээ хийлгэсний дараа дараах үйлдлийг 1 сарын хугацаанд хориглоно.

  • Үтрээний угаалга хийхгүй байх
  • Сарын тэмдгийн үед тампон хэрэглэхгүй байх
  • Бэлгийн харьцаанд орохгүй байх Хүнд юм өргөхгүй байх /10 кг-аас дээш/
  • Өсгийтэй гутал өмсөхгүй байх
  • Дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийхгүй байх

Хэрэв эмчилгээний дараах 6-н долоо хоногт 2-оос дээш хоног халуурах, хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, үтрээгээр эвгүй үнэртэй ялгадас гарах, нөжирхүү ялгадас гарах эсвэл 2-оос дээш хоног цусархаг ялгадас гарах хүндрэлүүд гарвал эмнэлэгт хандах хэрэгтэй .


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 108
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг