Ирээдүйд төрөх хүүхдийн хүйсийг сонгож болох уу?

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 660    


Хүү эсвэл охин төрөх нь өндгөн эстэй бэлгийн ямар хромосом агуулсан эр бэлгийн эс нийлж үр тогтсоноос хамаардаг. Эр бэлгийн “У” хромосом агуулсан бэлгийн эстэй нийлвэл эрэгтэй хүүхэд, эм бэлгийн “Х” хромосом агуулсан бэлгийн эстэй нийлвэл охин хүүхэд төрдөг байна. Ландрум Шеттлес доктор хүссэн хүйсний хүүхдээ олох шинжлэх ухааны үндэслэлтэй энгийн нэгэн арга замыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь олон тооны судалгаагаар батлагдсан юм. Энхүү аргаар бэлгийн харьцаанд ороход хүү төрөх магадлал 80-90%, охин төрөх магадлал 75-80% байдаг байна.

Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн болсон үеийн умайн хүзүүний салиатай ижил шүлтлэг орчинтой шилэн хоолойгоор эр бэлгийн эсийг уралдуулж туршилт хийхэд эр бэлгийн “У” хромосом агуулсан бэлгийн эс хурдан хөдөлж, түрүүлж эм бэлэг эсэнд хүрч байсныг нотолсон нь энэхүү аргын үндэслэл болжээ. Эр бэлгийн “У” хромосом агуулсан бэлгийн эс нь хэмжээгээр жижиг бөгөөд хөнгөн, хөдөлгөөн хурдан, харин эм бэлгийн “Х” хромосом агуулсан бэлгийн эс нь хүнд, хэмжээгээр том, хөдөлгөөн удаан бөгөөд эр эстэй харьцуулахад удаан амьдардаг байна.

Та хүүтэй болохыг хүсэж буй бол эм бэлгийн эс гадагшлах мөчид аль болохоор ойрхон бэлгийн хавьтал хийхийг хичээх хэрэгтэй. Энэ үед хөнгөн бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, эр хромосом агуулсан эс өндгөн эсэд түрүүлж хүрч үр тогтох болно. Ингэснээр та хүүтэй болох магадлал 80-90% байна.

Харин охин хүүхэдтэй болохыг хүсэж буй бол та эм бэлгийн эс гадагшлах мөчөөс аль болох зайдуу, хол бэлгийн харьцааг хийх хэрэгтэй. Гэхдээ жирэмслэх боломжтой хугацааныхаа хүрээнд хийх ёстойг анхаараарай. Ингэснээр та охин хүүхэдтэй болох магадлал 75-80% байна.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1780
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг